Их Британийн хунтайж эхнэрээсээ сална

{!!!right!!!}Хунтайж Чарльз, Камилла Паркер-Боулз хоёр салах гэж байгаа тухай Британийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Тэд салах гэж байгаа тухай цуу яриаг эндхийн хэвлэлд нэг бус долоо хоног шүүн хэлэлцэж байгаа ажээ. Гэвч тэдний есөн жилийн гэрлэлт дуусгавар болж байгаа тухай мэдээг нотлох баримт хараахан алга байна.
Гэсэн ч Америкийн “Globe” сэтгүүлхунтайж Чарльз болон Камилла хоёрын харилцааны тухай дэлгэрэнгүй бичжээ.
Тус сэтгүүлд дурдсанаар, тэд хэдийнэ салахаар зэхэж эхэлсэн байна. Камилла болж буй явдлын тухай чимээгүй явж ирснийхээ хариуд хатан хааны гэр бүлээс 200 сая фунт стерлинг (350 сая ам. доллар) нэхэмжилсэн гэх. Үүний хариуд хатан хаан хоёрдугаар Елизавета хэлэхдээ, Камилла Британийн хатан хааны гэр бүлийг бузарлаж байна гээд, салах санааг дэмжиж байгаа ч, “сохор зоос” ч өгөхгүй гэж мэдэгджээ.
Камилла хатан хааны гэр бүлийн данс руу өнгийх боломжийг алдахгүй нэгэн гэдгийг сэтгүүлчид тэмдэглэж байна.
“Тэр зүгээр буугаад өгөхгүй. Тэр Чарльзын хажууд гуч гаруй жил эргэлдэж байсан учир, түүний тухай элдэв эвгүй зүйлийг мэддэг нь лавтай” гэж сэтгүүлчид дурджээ.Чарльз, Камилла хоёрыг Канадаасбуцаж ирсний дараа тэд салах гэж байгаа гэсэн цуу яриа тарсан байна. Тэд уг нь тийшээ явахыг хүсээгүй ч, хатан хаан заавал явах хэрэгтэй гэж үзсэнийг мэдээлж байна.
“Камилла тавдугаар сарын 18-нд Шинэ Шотландад очоод, эндээс амьд буцахын тулд овоохон архи дарс хэрэгтэй юм байна хэмээн хэлжээ.
Үүнээс болоод тэд байнга хэрэлдэх болж, тэгээд дахиад нэг мартини өгөөч хэмээн гэргий нь гуйхад Чарльз ихэд уурласан байна” гэж “Globe” сэтгүүлд бичжээ.
Уэльсийн хунтайж болон Камилла Паркер-Боулз хоёр 2005 онд нийлсэн бөгөөд энэ нь тэдний аль алиных нь хувьд хоёр дахь гэрлэлт болсон юм.Чарльз 1996 ондДиана Спенсерээс салсан билээ. Диана гүнж 1997 онд автын ослоор амь эрсэдсэн юм.Чарльз дахин салах гэж байгаа тухай мэдээг албан ёсоор нотолсон юмуу няцаасан зүйл байхгүй байна. Энэ нь элдэв салалтын тухай анхны дуулиант мэдээ биш гэдгийг тэмлэглэвэл зохино.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама гэргийгээсээ салах гэж байна хэмээн өнгөрсөн оны сүүлчээр америкийн сэтгүүлчид бичиж байсан билээ.
Гэвч төрийн тэргүүн болон тэргүүн хатагтай хоёр одоо болтол цугтаа байгаа билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ