Дэлхийн хамгийн үнэтэй инээмсэглэл зарж байна

Дубайн шүдний эмч нар “Дэлхийн хамгийн үнэтэй иээмсэглэл” бүтээжээ. Энэ нь бриллиантан шигтгээтэй алтан шүдэлбэр бөгөөд Дубайн “Liberty Dental Clinic” эмнэлэгт хийжээ. Эмнэлгийн захирал Маж Нажигийн зарласан шүдэлбэрийн албан ёсны үнэ нь 562,000 дирхам буюу 153 мянган ам.доллар гэнэ. Худалдсан тохиолдолд 100 мянган дирхамыг буяны зорилгоор хүүхдийн асрамжийн газруудад шилжүүлэх ажээ.

“Бид шүдэлбэрт хэрэглэдэг алт, алмазны сертификатыг Бельги дэх Олон улсын үнэт чулууны хүрээлэнгээс авсан юм. Үүдэн шүдний гоо сайхны шүдэлбэр хийхдээ 24 каратын арван грамм алт, дугуйлж зассан 160ширхэг бриллиант хэрэглэсэн бөгөөд эдгээр бриллиантын жин нь 2,5 карат юм” гэж Маж Нажи ярьж байна.

Үүнээс гадна, Дубайн шүдний эмч нар Гиннесийн номын редакцид мэдүүлэг өгсөн бөгөөд хамгийн үнэтэй инээмсэглэлийн сертификат авахаар найдаж байгаа гэнэ.

Шүдэлбэрийг суулгахад өвдөхгүй, шүд өрөмдөх юмуу ямар нэг өөр ажилбар хийх албагүй ердөө хоёрхон удаагийн процедур хийх шаардлагатай. Харин цорын ганц “но” нь гэвэл, энэ тансаг шүдэлбэртэйгээ хоол идэж болохгүй. Юу гэвэл, нэг, хоёрын зэрэг бриллиант залигачихвал, та өөрөөл буруудна...

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ