Онгоц осолдож ганцхан хүн амьд үлджээ

Өнгөрсөн бямба гаригт Польшийн Краков хотоос хойд зүгт Честокова суурингийн ойролцоо шүүхэрчдийн сургуулийн онгоц осолдсоны улмаас 11 хүн амиа алдсан харамсалтай явдал болжээ.

Онгоц 12 хүнтэй нисэж явсан бөгөөд аврах багийнхныг очиход сүйрсэн онгоцны гадна талд гурван хүн шидэгдсэн байснаас нэг нь амьд байсан гэнэ.

Амьд үлдсэн зорчигчийг яаралтай эмнэлэгт хүргэж амь насыг нь аварсан байна.Одоогоор ослын шалтгаан тодорхой бус байгаа аж.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ