Шумахерын гэргий нөхрийнхөө биеийн байдлын тухай ярив

Михаэль Шумахерын гэргий Коринна нөхрийгөө унтаа байдлаас гарсны дараа түүний биеийн байдал хэрхэн дээрдэж байгаа тухай ярьжээ.

“Үнэхээр дээрдэж байгаа. Энэ нь удаан явцтай нь мэдээж, гэхдээ яалт ч үгүй дээрдэж байна” гэж Коринна Шумахерын хэлснийг Германы “Neue Post” сэтгүүлд иш татан дурджээ. Коринна өмнө нь Швейцар дахь эдлэн газар – морин тойруулгад олны өмнө анх удаа үзэгджээ.

Тэрээр инээмсэглэж, шоколад идэж, сэтгэл санаа өөдрөг харагдсан байна. Кориннаэмнэлэгт нөхрийнхөө дэргэд байнга байжээ.Михаэль Шумахер зургадугаар сарын 16-нд унтаа байдлаас гарсныг түүний менежерСабина Кем мэдээлсэн юм. Шумахерыг Швейцарын Лозанна хотын нөхөн сэргээх эмчилгээний төвд шилжүүлж, түүнийг тусгай эрчимт эмчилгээний машинаар тийш нь хүргэсэн бөгөөдингэхдээ үүнийг маш нууцлаж байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ