Украины шатарчин бүсгүй Орос улсын өмнөөс тоглоно

Украины шатарчин Екатерина Лагно Оросын шатрын холбооны бүрэлдэхүүнд цаашид тоглоно. Тус байгууллагын албан ёсны сайтад ингэж мэдээлжээ.

Шатарчин бүсгүй Оросын багт тоглохоор шилжих үйл ажиллагаа долдугаар сарын 11-нд бүрэн дууссан байна. Лагно ингэж шилжих өргөдлөө энэ оны гуравдугаар сард өгсөн бөгөөд Украины тал эсэргүүцэж байв.Хуульчдыг энэ асуудалд оролцуулсны дараа бүх асуудал шийдэгдсэн байна.

“Өөрийн зүгээс Оросын шатрын холбоо энэ арга хэмжээтэй холбоотойгоор төлвөл зохих бүх мөнгө, тухайлбал Украины шатрын холбоонд нөхөн төлбөрийн 20 мянган евро шилжүүлж Лагног өөрийн тамирчин болголоо” гэж Оросын шатрын холбооны хэвлэлд зориулсан мэдээнд тодруулан тайлбарлажээ.

Львов хотын уугуул 24 настайЛагно эмэгтэй шатарчдын дунд хамгийн залуу их мастер юм. 12 настайдаа тэр их мастерын норм, 13 настайдаа эрэгтэй шатарчны норм биелүүлжээ. 2014 онд эмэгтэйчүүдийн түргэн нүүдлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэн юм.

Наймдугаар сарын 1-нээс 14-нд Норвегийн Тромс хотод шатрын олимп болно.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ