Улайрсан буханд хөөгдөж байхдаа селфидсэн эрийг торголоо

{!!!right!!!}Испанийн Памплона хот буханд хөөгддөг баяр наадмаараа алдартай. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг энэ цуст цэнгээнийг үзэж сонирхохоор, оролцохоор олон мянган жуулчид Испанид ирдэг юм. Энэ жилийн тэмцээнийн үеэр болсон нэгэн үйл явдал олны анхаарлыг татаад байгаа юм. CNN агентлагийн мэдээнд дурдагдсанаар нэгэн эр буханд хөөгдөж явахдаа өөрийгөө селфидсэн аж.
Тэрээр хагас миль орчим зайд гудамжаар буханд хөөгдөхдөө гар утсаараа яг ардаа яваа бухыг харуулсан бичлэг хийж, улмаар дараагийн бичлэгтээ өөрийгөө болон гудамжны эргэн тойрныг харуулан хар эрчээрээ гүйж явжээ. Тэгээд энэ бичлэг болон селфигээ олон нийтийн сүлжээнд тавьсан нь Памплона хотын захиргааныхны эгдүүцлийг хүргэсэн байна.
Тиймээс хотын захиргаанаас түүнд хэрэг үүсгэж 300 гаруй жил зохион байгуулагдаж буй тэмцээнийг нь аюул багатай, сул дорой мэт олон нийтэд харагдуулах гэлээ хэмээн 4100 ам.доллар буюу 3000 еврогоор торгожээ.
Энэ явдал олон нийтийн анхаарлын төвд орж "бухтай селфидсэн" эрч нийгмийн сүлжээнд од болоод байгаа аж.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ