Меркель хугацаанаасаа өмнө огцрохгүй гэв

Германы канцлер Ангела Меркель өөрийг нь хугацаанаасаа өмнө огцорно гэсэн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээг няцаав. “Одоогийн бүрэн эрхийн хугацааны туршид сайн ажиллах хүсэл байна, харин дараа нь харж байж болъё” гэж тэр телевизийн ZDF сувагт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
ХБНГУ-ын намын болон засгийн газрын бүлгийнхний учрыг мэдэх хүмүүсийн хэлснийг иш татан “Шпигель” сэтгүүлМеркель хугацаанаасаа өмнө огцрох гэж байгаа тухай түрүүнд нь мэдээлсэн юм.
Түүнийг тойрон хүрээлдэг бүх хүн, тухайлбал сайд нарын танхимын гишүүд болон Христосын ардчилсан холбооны нэг намынхан нь түүнийг канцлерын албан тушаалаас сайн дураараа огцорно гэдэгт итгэлтэй байна хэмээн Меркелийн 60 насны ойд зориулсан өгүүлэлд дурджээ.
2005 оноос энэ албан тушаалыг хашиж байгаа Меркель одоо улс төрийн албаныхаа оргил цэгт хүрээд байна гэж “Шпигель” сэтгүүлд тэмдэглэжээ. Түүний удирдлагаар Герман улс дэлхийн санхүүгийн хямрал болон трүүний араас гарсан еврогийн бүсийн өрийн хямралыг амжилттай туулсан юм.
Меркель хугацаанаас өмнө огцорсноор өөрийнх нь өмнө ажиллаж байсан канцлер Конрад Аденауэр, Гельмут Коль нарын хувь тавиланг давтахаас зайлсхийхээр тооцоолж байна гэж сэтгүүлд бичжээ.Аденауэр намын дотоод зөрчлийн улмаас, харин Коль сонгуульд ялагдсанаар албан тушаалаа орхисон билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ