Путин, Меркель нар ДАШТ үзэх зуураа Украины талаар ярилцжээ

Украины байдал дордох хандлагатай байна гэдэг талаар Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Германы канцлер Ангела Меркель нар санал нийлж байна. Хэвлэлд бичсэнээр, Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ингэж хэлжээ.

Сонирхолтой нь Путин, Меркель нар хөлбөмбөгийн ДАШТ-ий шувтаргын тоглолтыг VIP суудлаас үзэж байхдаа энэ талаар харилцан үзэл бодлоо солилцож амжсан бөгөөд Украины байдлыг зорхицуулах боломжтой хувилбаруудыг нарийвчлан хэлэлцэх хэрэгтэй гэдэгт санал нэгджээ. Харамсалтай нь, байдал дордох хандлагатай байнагэдгийг хоёр удирдагч зөвшөөрлөө” гэж Песков мэдэгдсэн байна.

Украины талаас буудсаны уршигаар Ростов мужид нэг эрэгтэй амь үрэгдлээ гэж Путин өмнө нь мэдэгдсэн. “Украины зэвсэгт хүчний зүгээс давшилтын ажиллагаагаа үргэлжлүүлж буйд туйлаас сэтгэл зовинож байгаагаа Путин илэрхийлээд, ингэхдээ ийм үйлдлийн улмаас ОХУ-ын нутагт тэсрэх сум тусч, хүний амь нас эмгэнэлтэйгээр үрэгдсэн нь байж болшгүй хэрэг гэдгийг анхаарууллаа” гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга хэлжээ.

Орос, Германы удирдагчид шувтаргын тоглолтын дараа энэ талаар Бразил улсад хэлэлцээ хийсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ