Москвад метро осолдож 19 хүн амиа алдлаа

Өнөөдөр Москвагийн Арбатско-Покровская чиглэлийн метро замаасаа хазайж осолджээ. Ослын улмаас 19 хүн нас барж, 150 гаруй хүн шархадсан мэдээлэл цацагдлаа.

Метро замаас хазайж, гэрэл унтрахад хар утаа суунаглаж хүмүүс шуугилдаж эхэлсэн гэж гэрчүүд мэдээлж байна. Тэдний хэлж буйгаар метро юу ч үгүй эвдэрч сүйдсэн гэнэ.

Зарим гэрчийн хэлсэнээр зорчигчдыг яаралтай гаргах ажиллагааг шуурхай явуулаагүй бөгөөд аврах багийнхан 30 минутын дараа ирсэн ажээ. Оросын зам тээврийн яамны эрх баригчид метро ямар учраас осолдсоныг тогтоогоогүй байгаа ч террорист халдлага биш гэдгийг батлан хэлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ