Москвагийн метроны осолд эрсэдсэн хүний тоо 22 болжээ

Москвагийн метронд гарсан ноцтой ослын улмаас амь үрэгдсэн хүний тоо 22 болж нэмэгджээ. “Метронд осол болсны улмаас амь үрэгдсэн болон бэртэж гэмтсэн хүний нийт тоо 162 байгаагаас 22 нь нас барлаа" гэж эмнэлгийн байгууллагаас мэдээлсэн байна.
Одоо нийслэлийн 15 гэмтлийн эмнэлэгт 129 хүн эмчлүүлж байгааг тэр тэмдэглэсэн байна. Бас 11 хүнд амбулаториар эмнэлгийн тусламж үзүүлжээ.
Ослоос шалтгаалан метроны Арбат-Покровын шугамын хөдөлгөөн 10-12 цаг саатаж болохыг Москвагийн Тээврийн газраас мэдээлсэн байна. Долдугаар сарын 15-ны мягмар гаригт Арбат-Покровын шугамын “Парк Победы” станцад утаа гарч, цахилгааны гэмтэл үүссэнээс Славянский бульвар” болон “Парк Победы” станцын хооронд явж байсан цуваа огцом зогсолт хийж зам төмрөөсөө гарсан байна.
Москва хотын эрх баригчид амь үрэгдэгсдийн гэр бүлд 1 сая рубль, бэртэл гэмтлийн хүнд, хөнгөнөөс шалтгаалан хүмүүст 500 мянга хүртэл рублийн нөхөн төлбөр олгох ажээ. Үүний зэрэгцээ метроны захиргаанаас амь үрэгдэгсдийн төрөл төрөгсдөд 2 сая рублийн, хэлмэгдэгсдэд (бэртэл гэмтлийн хүнд, хөнгөнөөс шалтгаалан) 1 сая хүртэл рублийн даатгалын нөхөн төлбөр нэмэ олгох юм байна. Үүгээр ч зогсохгүй засгийн газар амь үрэгдэгсдийн гэр бүл болон осолд өртөгсдөд нийгмийн нэр заасан дэмжлэг үзүүлэх ажээ.
Мөрдөн байцаах байгууллагынхан болсон хэрэг явдлын байж болох шалтгааны хэд хэдэн хувилбар дэвшүүлж байна. Үүнд зам сэлгэх сум ажиллаагүй,далан доошсуусан, вагон гэмтэлтэй байсан байж болох ажээ. Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар, ямар ч тохиолдолд осол техногенийн шинжтэй ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ