ОХУ-д гашуудал зарлав

Өнгөрсөн мягмар гаригт Москвагийн метрод галт тэрэг замаасаа гарч осолдсоны уршгаар амь эрсэдсэн хүний тоо 22-т хүрч ослын үеэр гэмтэж бэртсэн хүний тоо 160 гаруй болсон. Энэхүү гамшигт явдал тохиолдсонтой холбогдуулан өнөөдөр ОХУ даяар гашуудал зарлаад байна.

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Энэ ослоор амиа алдсан хохирогчдын ар гэрийнхэн, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлж, гэмтэж бэртсэн хүмүүст хурдан эдгэрэхийг хүсэж байна” хэмээсэн тухай түүний бие төлөөлөгч мэдэгдэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ