Хятадын Гуанжоу хотод автобус дэлбэрч хүний амь эрсдэв

Хятадын өмнөд хэсгийн Гуанжоу мужид автобус дэлбэрч хоёр хүн амь үрэгдэж, 32 хүн шархадсан байна. Зарим хохирогчдын биеийн байдал маш хүнд байгаа учир амь үрэгдэгсдийн тоо өсөх магадлалтай хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Олон хүн сууж явсан автобус зогсоолд ойртохдоо гэнэт дэлбэрчээ. Дараа нь шатаж эхэлсэн учир сууж явсан болон зогсоол дээр байсан хүмүүс түлэгдсэн аж. Зарим хүмүүсийн бие 60 хувийн түлэгдэлтэй байгаа гэнэ.

Яагаад автобус дэлбэрсэн нь одоогоор тодорхойгүй байна. Энэ сарын эхээр мөн л автобусанд гал гарсан бөгөөд үүргэвчнээс шатамхай бодис гаргасан нэгэн гал алдсан билээ. Тэрээр ийм маягаар алдартай болох хүсэлтэй байсан хэмээн цагдаа нар мэдэгдсэн юм.

Сүүлийн үед Хятадад их бага хэмжээний алан хядах үйл ажиллагаа байнга гарах болсон. Үүнээс үүдэн Хятадын засаг захиргаанаас нэг жилийн хугацаатай алан хядагчидтай хийх тэмцэл өрнүүлж байна.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ