АНУ: Боингийг “газар-агаар” ангиллын пуужингаар сөнөөсөн

{!!!right!!!}Малайзын “Boeing-777” нисэх онгоцыг “газар-агаар” ангиллын пуужингаар сөнөөжээ хэмээн Америкийн тагнуулын албаныхан нотлож байгааг WSJ сонинд мэдээлжээ.
Хэн зорчигч тээврийн нисэх онгоцыг сөнөөсөн нь одоогоор тодорхойгүй байна гэж мэдээнд онцлон дурджээ.
Донецк мужийн агаарт “Boeing-777” нисэх онгоцны сүйрснийг Украины ерөнхийлөгч Петр Порошенко салан тусгаарлагчдын үйлдсэн террорист ажиллагаа гэж мэдэгдээд байгаа. Украины хүчнийхэн болон салан тусгаарлагчид болсон явдлын бурууг бие бие рүүгээ түлхэж байна.
НҮБ-д суугаа Украины байнгын төлөөлөгч нисэх онгоцны сүйрэлд Оросын цэргийнхэн холбогдолтойг нотлох баримтыг танилцуулахаар бас амлажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ