Путины онгоцыг сөнөөх гээд Малайзын онгоцыг андуурсан тухай “Интерфакс” агентлаг мэдээлэв

Малайзын нисэх онгоцыг Украины цэргийнхэн сөнөөсөн, ингэхдээ Оросын ерөнхийлөгчийн нисэх онгоцыг сөнөөх зорилготойгоор ийм халдлага хийсэн нь лавтай хэмээн Оросын агаарын тээврийн “Росавиация” агентлагийн төлөөлөгч “Интерфакс” агентлагийн сурвалжлагчид мэдээлжээ.
Түүний дурдсанаар, Бразилд хөлбөмбөгийн ДАШТ-ий шувтаргын тоглолтыг үзэж улмаар зарим орнуудын төрийн тэргүүнүүдтэй албан хэлэлцээр хийсний дараа нутаг буцаж явсан ерөнхийлөгч В.Путины ИЛ нисэх онгоц болон Малайзын зорчигч тээврийн Боинг нисэх онгоц ойролцоогоорнэг өндөрт, нэг цэгт 40 минутын зайтай зөржээ. Варшавын ойролцоо 10100 метрийн өндөрт ийнхүү зөрсөн бөгөөд тэгэхэд ОХУ-ын ерөнхийлөгчийн нисэх онгоц Москвагийн цагаар 16 цаг 21 минут, Малайзын нисэх онгоц 15 цаг 44 минутад зөрсөн аж.
Хоёр нисэх онгоцны дүрс болон хэмжээ адилхан бөгөөд харин өнгө будаг нь “нэлээд хол зайнаас харахад бараг ижилхэнюм” гэж тэр төлөөлөгч хэлсэн байна.
“Росавиация” агентлагийн тэргүүн Александр Нерадько хоёр нисэх онгоцны чиглэлогтлолцсон байж болох тухай мэдээллийг тайлбарлахаас татгалзжээ. “Росавиация” төрийн тэргүүний нисэх онгоцны нислэгийн чиглэлийн тухай мэдээг хэзээ ч, ямар ч нөхцөлд тайлбарлаж, тараадаггүй” гэж тэр онцлон тэмдэглэсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ