Онгоц Украинд сүйрэхийг зорчигч нь зөгнөжээ

Украины нутаг дэвсгэрт сүйрсэн Амстердамаас Куала-Лумпур орох чиглэлийн Боинг онгоцонд суусан нэгэн зорчигч нисэхийнхээ өмнө 12:05 цагт “Хэрэв энэ онгоц алга болсон тохиолдолд гаднаасаа ингэж харагдаж байгаа шүү” хэмээн хамгийн сүүлчийн post-доо өгүүлээд фэйсбүүк хуудастаа онгоцны зургийг тавьсан байжээ.
Тэрээр дөрвөн сарын өмнө алга болсон Малайзын онгоцтой холбоотойгоор наргиан хийж байсан бололтой. Гэвч дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн өнөө өглөөний гол нүүрийг Украинд сүйрсэн онгоцны талаар мэдээллүүдэзэлжээ.
7-8 сарууд амралтын ид оргил үе байдаг учраас энэхүү сүйрсэн онгоцонд олон жуулчид гэр бүл үр хүүхдүүдтэйгээ хамт явж байсан аж.
Д.Саруул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ