Диспетчер Малайзын Боингийг Украины сөнөөгч дагаж явсан гэв

Малайзын иргэний агаарын тээврийн нисэх онгоц сүйрсэн газраас олдсон хар хайрцаг алдагдах вий хэмээн Украины ерөнхийлөгч Петр Порошенко болгоомжилж байгаа илэрхийлжээ гэж РИА Новости агентлаг уламжиллаа.

{!!!right!!!}Порошенкогийн мэдэгдэлд дурдахдаа “террористууд гэрчлэх баримтыг нуухын тулд хар хайрцгийг Москва руу аваачихыг хүсч байгаа" гэжээ.

Украины аюулаас хамгаалах албаныхны бүртгэж авсан гэх сөнөөсөн нисэх онгоцны тухай салан тусгаарлагчдын ярианы бичлэг өмнө нь интернэтэд гарчээ. Бичлэгт хоёр хүн нисэх онгоц сөнөөсөн салан тусгаарлагчдын үйлдлийн тухай ярилцаж байжээ. Гэвч тусгаар тогтнолоо зарлаад байгаа Бүгд Найрамдах Донекц Ард Улсын төлөөлөгчид энэ бичлэг хуурамч хэмээн няцаасан байна.

Украины талаас ийнхүү ослын хариуцлагыг салан тусгаарлагчид руу чихэж байгаа бол Оросын тал ч гэсэн өөрсдийгөө буруугүй гэдгийг нотлохоор оролдож байна. Жишээ нь Малайзын “Boeing 777” нисэх онгоц Оросын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хүчний буудлага тусах бүсийн гадна байсан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ.

Энэ нисэх онгоц Ростовын төвийн диспетчерүүдтэй холбоо бариагүй бөгөөд Днепропетровскийн төвийн хариуцдаг бүсэд явж байсан гэж Оросын “Росавиация” агентлагийн тэргүүн Александр Нерадько хэлсэн байна.

Малайзын иргэний агаарын зорчигч тээврийн “Boeing 777” нисэх онгоц ОХУ, Украины хил орчимд Украины нутагт сүйрсэн бөгөөд Амстердам хотоос Малайзын нийслэл Куала-Лумпур лүү нислэг үйлдэж явсан юм.

Хөлгийн зорчигчид болон гишүүдээс нэг ч хүн амьд гараагүй. Амстердамаас ниссэн нисэх онгоцтой барьж байсан холбоо Украины нутаг дэвсгэрийн агаарт тасарсаныг Малайзын нисэхийн компани мэдээлжээ.

Агаарт байлдааны нисэх онгоц явахыг сүйрэл болохын өмнөхөн харсан хүмүүсийн мэдээлэл ч гараад байгаа юм.

Иргэний агаарын тээврийн нисэх онгоцыг Украины агаарын цэргийн хүчний Су-25 дайрагч нисэх онгоц сөнөөсөн гэж Луганск Ард Улсын эрх баригчид өмнө нь мэдэгдсэн. Малайзын “Boeing”-ийн нислэгийг ажиглаж байсан Испанийн диспетчер уг нисэх онгоцны ойролцоо Украины хоёр цэргийн нисэх онгоц явж байхыг нисэх онгоц сүйрэхээс өмнөхөн радарт ажигласан гэнэ.

Ийнхүү ОХУ, Украин, Донецк, Луганскийн эрх баригчид онгоцны сүйрлийн хариуцлагыг бие бие рүүгээ түхлсээр байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ