"Номин"-гийн босс Ш.Баярсайханы төрийг заналхийлсэн бичлэг

"Номин"-гийн босс Ш.Баярсайханы төрд заналхийлж байгаа бичлэг цахим ертөнцөд тархаж байна.

Дархан цаазат Их тэнгэрийн аманд "Номин холдинг" -д түрээслүүлж байсан байраа буцааж авах гэсэн Төрийн өмчийн хорооныхонтой тэрсэлдсэн тэр "Би 23 жил бизнес хийхдээ ийм юм үзсэнгүй. Төр хувийн хэвшлийг уландаа гишгэж, АТГ олон дахин шалгасан аймшигтай он жилүүд болж байна. Нэг л өдөр нэг юм болно шүү, би хэлчихье" хэмээн заналхийлжээ.

Санасан бодсоноо саадгүй шахам биелүүлсээр ирсэн "Номин"-гийн босс ийнхүү Дархан цаазат газраас нүүхгүйн тулд яахаас ч буцахгүй бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ