Жүжигчин Алтан-Өлзийгийн дүү Нобелийн шагнал хүртжээ

Нэгдсэн үндэсний байгууллагын дэргэдэх Химийн зэвсгийн хориглох байгууллагад 2013 онд Нобелийн Энх тайвны шагналыг олгосон билээ.
НҮБ-аас Сирийн химийн дайны зогсоохоор 23 химийн зэвсгийн шинжээч Сири улсыг зорьсоны нэг нь Монгол хүн байсан.
Хэдийгээр байгууллагын шагнал байсан ч Сирийн дайныг зогсоосон гавьяаг нь үнэлж тус химийн шинжээчдийн багийн гишүүдэд Нобелийн шагналын сертфикат шагналын тэмдгээр шагнуулсан байна.
Нобелийн шагнал хүртсэн багийн гишүүн Монгол хүн нь НҮБ-ын Химийн зэвсгийн шинжээч, хурандаа, доктор Д.Эрдэнэцогт юм. Хурандаа, доктор Д.Эрдэнэцогт нь манай нэрт жүжигчин МУГЖ Алтан-Өлзийгийн гэргий Д.Нансалмаагийн төрсөн дүү юм байна.
Монголоос анхлан Нобелийн шагнал хүртсэн Д.Эрдэнэцогт Химийн зэвсгийн мэргэжлийн шинжээч. Завхан аймгийн Ургамал сумын харъяат. ОХУ-ын Цэргийн дээд сургуульд сурч төгссөн. Армид 25 жил хааж байгаа. 2005 оны зургадугаар сараас НҮБ-д ажиллажээ. НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөн таван хэлээр нь ярьчихдаг. Дээр нь хятад хэлээр ярьдаг мундаг боловсролтой хүн ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ