Цуст долоо хоног

Энэ цаг мөчид манай гаригт Украин, Ирак, Газын зурваст дайн тулаан үргэлжилж байгаагаас хамгийн халуун цэг нь Израйль Палестины хямрал болоод байна. Израйль хөвгүүдийн зэрэмдэглэгдсэн цогцос Баруун эрэгт олдсон, үүнээс хэдхэн хоногийн дараа мөн л палестин хөвгүүдийн цогцос Иерусалимын гудамжнаас олдсоноос тэртээ тэргүй хурцадмал харилцаа нь улам хүндэрч дайн тулааны хөлд энгийн иргэдийн амь нас хэдэн зуугаараа үрэгдэж эхэлсэн.
Израйлийн тал Газын зурвас руу сүүлийн гурван долоо хоногийн турш зогсоо зайгүй агаарын дайралт хийсний эцэст танкуудаар дэмжүүлсэн явган цэргүүдээ оруулсан юм. Египет болон НҮБ-ын зүгээс хоёр талыг харилцан галаа зогсоох хэлэлцээрт уриалсан ч Хамас бүлэглэлийн зүгээс хүлээж аваагүй. Палестины удирдагч Махмуд Аббас НҮБ-д хандан Газын зурвасын байдал тэвчихийн аргагүй хүндэрсэн тул яаралтай тусламж хүссэн ч одоог болтол байдал дээрдээгүй л байна.
Израйлийн их бууны суманд шархадсан хүүгээ тэвэрсээр эмнэлэгт ирсэн палестин эмэгтэй
Долдугаар сарын 18-нд Израйлийн танкууд Газын зурвасыг газрын хөрстэй тэгшилхээр дайран орж ирсэн ч Хамасын ширүүн эсэргүүцэлтэй тулгараад байна.
Газын зурваст оршин суудаг палестинчуудын төв болох Газа хот. Зогсоо зайгүй их буугаар буудаж, пуужин харвасны улмаас дэгдсэн утаа униар нарыг халхалж сүүдэрлэжээ
Газын Рафах хотын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн иргэд
Шархадсан охиныг тэврэн явж буй эмнэлгийн ажилтан
Израйлийн Апачи нисдэг тэрэг агаарын дайралт хийж байна
Бидний үзэж буй бодит гэрэл зургуудыг эдгээр нөхөд л дэлхий дахинд дамжуулсаар байна
Их бууны сумны хэлтэрхийд шархадсан палестин хүү
Газын Бейт Лихиян дахь эмнэлэг
Газа хотын эмнэлгийн морг. Амь үрэгдсэн палестин охид.
Хамасын дайчдын харвасан пуужинг Израйлийн пуужингаас эсэргүүцэн хамгаалах "Айрон Дом" систем агаарт устгаж байна
Газын зурвас, Газа хот.
Израйлийн цэргүүд шөнөөр дайралт хийх гэж байна
Израйлийн хамгийн өмнөд цэгийн Сдерот хотын оршин суугчид Газын зурваст болж буй тулааныг алсаас ажиглаж байна
Израйлийн цэргүүд
Одоогоор 1000 гаруй палестинчууд амь үрэгдэж, 14000 гаруй нь шархдаад байна. Тэдгээрийн 70-80 хувь нь энгийн иргэд аж.
Шархадсан эмэгтэй
Газа хотын Шифа эмнэлэгт шархадсан хүүг хүргэж ирлээ
Палестин эр хүүхдүүдтэйгээ
Танкны сум туссанаас орон сууц нь сүйрсэн палестин иргэд
Израйлийн танкууд хүч тэнцвэргүй тулаанд Хамасын дайчдыг олноор устгаж байгаа
Шархадсан израйль цэрэг
Газын зурвасаас өдөр бүр израйль цэргүүдийн шарил хүргэгдэн ирсээр
Дайны талбарт хүүгээ алдсан эцэг эх
Израйлийн өөрөө явагч артиллерийн ангиуд Газын зурвас руу алсын зайнаас буудсаар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ