Цусны даралт ихсэх өвчин

Шалтгаан, эмгэг үүсэл :
Цусны даралт ихсэх өвчин бол артерийн судасны ханын үйл ажиллагааг тохируулдаг мэдрэлийн зохицуулга алдагдсанаас үүснэ. Энэ өвчнөөр өвчлөхөд мэдрэлийн хүчтэй гэнэтийн өөрчлөлт, төв мэдрэлийн гэмтэл, оюун ухааны хэт ачаалал, мэдрэлийн ядаргаа шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Түүнчлэн цэвэрших үеийн мэдрэлийн системийн өөрчлөлт, нас ахих, удамшлын хандлага, судас хатуурах өвчин, бөөрний ноцтой өвчнөөр урьд нь өвчилсөн, дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлт зэрэг хүчин зүйл ихээхэн хамаарна. Мэдрэлийн янз бүрийн өөрчлөлтүүд, их тархи түүний дотоод байгууламж, торлог бүтэц, ургал мэдрэлийн төвүүдийн ажилагаа эвдэрч улмаар симпатадреналинысудсанд үзүүлэх нөлөө өөрчлөгдөнө. Ингээд артерийн бүх судас нарийсаж ялангуяа бөөр, нүдний уг, зүрх, дэлүү, нойр булчирхайн хялгасан судас эрс нарийссан байдаг. Цусны даралт ихсэх өвчний эхний шатанд богино хугацаагаар артерийн даралт ихсэнэ. Цаашдаа дээрх хүчин зүйлс мэдрэлийн дээд хэсэгт удаан нөлөөлсний дүнд эмгэг байдалд шилжин судас агших рефлексийг цочрооно. Өвчний эхний үед даралт ихсэх шинж зөвхөн ажиллагааны чанартай байх бөгөөд үүнийг даралт ихсэх өвчний урьдал буюу мэдрэлийн гипертони гэнэ. Энэ үед даралт тогтворгүй, байнга бус ихсэх ба судсанд эмгэгийн өөрчлөлт болоогүй байна. Цусны даралт тууштай ихсэх эд эрхтэний хялгасан судсыг удаанаар агшаах явдал эцэстээ судасны ханыг хатууруулахад хүргэнэ. Судас хатуурч харийсах үзэгдэл зарим эрхтэнд илү тод мэдэгдэнэ. Ялангуяа бөөрний ажиллагаа энэ процесст оролцсон явдал уул өвчнийг гүнзгийрүүлэхэд хүргэнэ. Бөөрний эд цус хангамжаар дутагдахад түүнийбүтээгдэхүүн – ренин хүчтэй ялгарч гипертензиногенийг альфа – 2 ( а маягийн уураг – глобулин ) гипертензин болгох ба тэр нь судсыг нарийсгах нөлөөг үзүүлнэ. Ингээд уул эмгэг үүсэхэд 2 дахь шингэний хүчин зүйлс оролцож эхэлнэ. Нэлээд хожуу бөөрний булчирхайн холтослогийн гармон альдостерон цусанд ихээр гарч натрийн ионыг хялгасан судасны хананд саатуулан судасны ханыг хөөлгөн нарийсгана. 2 дахь удаагаа уургийн нэвчилт болж судасны ханыг шөрмөсжүүлэн хатууруулж бөөрний эдийг цусаар дутагдуулна.
Шинж тэмдэг : Өвчний эхний үед өвчтөн амархан ядрах, тамирдах, толгой өвдөх, толгой эргэх, чих шуугих, нойр алдагдах зэрэг зовиуртай байна. Зарим өвчтөн зүрх дэлсэх, тэр нь биеийн хүчний хөдөлмөрийн үед буюу сэтгэл санааны хямралын дараа улам тодорч байна гэдэг өгүүлэл мэдүүлнэ. Мөн түүнчлэн заримдаа гар бадайрч, хуруны үзүүр мэдээ алдах, загатнах, хатгаж өвдөх зэрэг судасны агшилттай холбоотой шинж илрэх нь олонтаа үзэгдэнэ. Хожуу үед өвчтөний зүрх орчмоор өвдөх буюу үе үе амьсгаадах, булчин өвдөх шинж гарч болно. Бодит үзлэгээр зүрхний зүүн хэсэг тэлсэн, гол судасны хоёрдугаар тон өргөлттэй, гол судас тэлсэн, голдуу зүрхний цохилт удаан байна. Яваандаа зүрхний ажиллагаа суларч, бөөрний судас хатуурч шээсээр цус, уураг ялгарна. Тархины судсанд өөрчлөлт орж толгой эргэх, толгой үе үе хүчтэй өвдөх, ухаан суларч мартамхай болно. Эцэстээ ухаан алдах, тархины аль нэг талд цус харвах, хэл ээдрэх, төв мэдрэлийн системийн шинж нэмэгдэх гэх мэт ноцтой хүндрэлд орно. Тархины судас удаан хугацаанд агшилтын байдалд байснаас судасны хана тэжээлээр дутандан судас хагарахад хүргэнэ. Өвчний явцыг 3 үе шат болгон авч үзнэ.
1. Ажиллагааны
2. Тогтвортой
3. Эцсийн буюу төгсгөлийн үе
Эмчилгээ : Даралт ихсэх өвчний эмчилгээ уул өвчний эмгэг үүслийн эсрэг өөрчлөгдсөн эрхтэн ситемийн эвдрэлийг засах, өвчтөний зовиур үндсэн шинжийг арилгахад чиглэсэн хавсарсан арга хэмжээ байвал зохино. Үүнээс үндэслэн хамгийн түрүүнд төв мэдрэлийн системийг тайвшруулах, судас хөдөлгөх төвийн үйл ажиллагааг зохицуулах эмчилгээ хийнэ. Эмчилгээнд нь ажил амралтийн дэглэмийг зохицуулах, давс бага хэрэглэх, шээс хөөх эм уух, хүн бүрт тохирсон эмийн эмчлгээ хийх, массаж, эмчилгээний гимнастик, явган явах, цанаар явах гэх мэт.
Эмчилгээний биеийн тамирыг эмнэлгийн нөхцөлд хийхдээ бэлтгэх байдлыг суугаа, хэвтээ, зогсоо байдалд сонгож авдаг. Дасгалын үед амьсгалаа удаанаар түгжих, удаанаар бөхийх, үсрэх, цовхрохыг хориглоно.
Иллэг хийх зорилго нь мэдрэлийн ситемийг тайвшруулах, цусны эргэлт ба бодисын солилцоог сайжруулах, судасны ханын мэдрэл булчингийн аппаратын сэрэмтгий чанарыг бууруулах явдал юм.
Иллэг хийх аргачлал : Өвчтөнг суулгаад шилэн хүзүү, дагзнаас эхлээд мөр, дал нурууг дагаж С4 – Т2 хүртэл иллэг хийнэ. Ингэхдээ тасралтгүй илэх, дугуйруулж үрэх, хөндлөн ба дагуу нухаж илэх замаар хийнэ. Ялангуяа чихний арын төвгөрийг сайтар массаж хийх нь зүйтэй. Мөн мөч, хэвлийд иллэг хийж болно. Иллэг хийх хугацаа 10 – 15 минут байна.
Тамирчдын даралт ихсэх явдэл нь дасгал сургуулилтыг буруу зохион байгуулах, өөрөөр хэлбэл хэт ачаалал өгөх, сэтгэл санааны дарамтанд орох үед тохиолдоно. Сайтар бэлтгэл хангагдсан өндөр ур чадвартай тамирчдад ч гэсэн уралдаан тэмцээнээс 7 – 10 хоногийн өмнөөс даралт ихсэх нь ажиглагддаг. Энэ нь тэмцээний дараа хэвийн болдог. Мөн хүчилтөрөгчийн коктейл, массаж нь хэвийн байдалд хурдан оруулдаг.
Эмчилгээний биеийн тамир
Гол зорилго нь : Ерөнхий биеийн эсэргүүцлийг, төв мэдрэлийн систем болон зүрх судасны систем бусад эрхтэн системийн үйл ажиллагааг сайжруулах, бэхжүүлэх, судас хөдөлгөх мэдрэл шингэний рефлексийн үйл ажиллагааг идэвхжүүлж, судасны тонуст үйл ажиллагааг сайжруулах бодисын солилцоог идэвхжүүлэх, судасны хатуурлаас урьдчилан сэргийлэх зэрэг юм.Хамгийн өргөн хэрэглэх дасгал нь амьсгалын болон булчин сулруулах дасгал юм. Дасгалыг бүрэн бүтэн эрч хүч далайц сайтай амьсгал түгжилтгүй чөлөөтэй тайван хийнэ. Хүчлэн албадаж болохгүй.
Эмчилгээний гимнастикийн дараа цээжний дээд хэсэг, мөрний орчим толгой хүзүү зэрэгт иллэг хийвэл үр дүн сайтай болно.
1. Бэлтгэх байдал : Сандал дээр сууж гараа ташаандаа авна. Хоёр гараа их биеийн ар тал руу зэрэг алдалж дасгалыг хийнэ. 4 – 6 удаа давтах ба амьсгал жигд, хурд дунд зэрэг байна.
2. Бэлтгэх байдал : Сандал дээр сууж гараа ташаандаа авна. Гараа урагш сунгаж баруун хөлөө урагш дээш өргөж буцаж бэлтгэх байдалд орно. Дараа нь зүүн хөлөөр дасгалыг давтаж 3 – 5 удаа дунд зэргийн хурдтай хийнэ.
3. Бэлтгэх байдал : Сандал дээр сууж хоёр гараа тохойгоор нугална. Гараа сунгаж урагш бөхийж хөлийн өлмийд хүргэн амьсгала гаргах ба эргэж бэлтгэх байдалд орж амьсгаа авна. Дасгалыг 4 – 6 удаа хийх ба хурд дунд зэрэг байна.
4. Бэлтгэх байдал : Сандал дээр сууж хоёр гараа тохойгоор нугална. Босч хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоод гараа алдлан амьсгал авах ба сууж амьсгал гаргана. Дасгалыг 3 – 5 удаа хийнэ.
5. Бэлтгэх байдал : Сандал дээр сууна. Баруун хөлөө өвдгөөр нугалан өргөж хоёр гараараа өвдөгөө тэвэрнэ. Буцаж бэлтгэх байдалд орно. Зүүн хөлөөр дасгалыг давтан 3 – 5 удаа хийнэ.
6. Бэлтгэх байдал : Сандалын түшлэгийг түшиж хажуу тийш харж зогсоно. Хөлөө ээлжлэн урагш өргөн 5 – 7 удаа хийнэ.
7. Бэлтгэх байдал : Сандалын түшлэгийг түшиж хажуу тийш харж зогсоно. Гараа ташаандаа авч баруун, зүүн тийш хазайж 5 – 7 удаа хийнэ.
8. Бэлтгэх байдал : Сандалын түшлэгийг түшиж хажуу тийш харж зогсоно. Хөл гөрөө ээлжлэн баруун, зүүн тийш зэрэг өргөж дасгалыг 5 – 7 удаа хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ