Яценюкийн засгийн газрыг огцруулах дургүй байна

Украины ерөнхийлөгч Петр Порошенко Арсений Яценюкийн засгийн газрыг огцруулахыг эсэргүүцэж байгаагаа пүрэв гаригт илэрхийллээ гэж төрийн тэргүүний албан ёсны сайтад мэдээлжээ.

“Дээд радад эвсэл тарж бутарсан нь засгийн газрыг огцруулах үндэслэл биш. Одоогийн сайд нарын танхмийн хямралын эсрэг хүч чармайлтыг ерөнхийлөгчийн хувиар би нааштай үнэлж байдаг. Засгийн газар өөр нэг ч засгийн газрын тулгарч байгаагүй туйлын ээдрээтэй нөхцөлд ажиллаж байгааг би ойлгож байна” гэж Порошенко хэлжээ.

Тэр Украины сайд нарын танхимд итгэл үзүүлэх эсэх асуудлаар парламентад санал хураалт явуулахыг Дээд радын дарга Александр Турчиноваас хүссэн байна.

Яценюкийг ерөнхий сайдын албан тушаалаас огцруулах эсэх тухай асуудлыг мөн яаралтай хэлэлцэхийг тэр Дээд радын даргаас бас хүсчээ.

Эрх баригч “Европын сонголт” эвсэл тарж бутарсантай холбогдуулан Украины ерөнхий сайд Арсений Яценюк өмнө огцрох тухайгаа зарласан юм. “Удар”, “Эрх чөлөө” бүлэг уг эвслээс гарчээ. Ерөнхий сайдын орлогч Владимир Гройсманыг Украины ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ