Обамаг АНУ-д амьдарч байгаагүй хүн хэмээн буруутгажээ

АНУ-ын Конгресын төлөөлөгчдийн танхимын гишүүн Стивен Кинг төрийн тэргүүн Барак Обамаг АНУ-д амьдарч байсан туршлагагүй гэж зэмлэсэн байна. “The Hill сонинд ингэж бичжээ. Ерөнхийлөгч “америкийн туршлагагүй өссөн”, тиймээс түүний санал бодол нь олонхи америк хүний үзэл бодолтой зөрдөг гэж Бүгд найрамдах намын гишүүн хэлсэн байна.
“АНУ-ын амьдралыг үзэх түүний үзэл олон америк хүмүүсийнхшиг биш гэдгийг би танд хэлж чадна. Түүний хаана төрсөн нь надад хамаагүй. Гэхдээ тэр америкийн туршлага дээр өсөөгүй гэдэгт бид бүгдээрээ итгэлтэй байдгийг би танд хэлэх байна. Жишээ нь төрийн дуулал сонсох юмуу үнэнчээ тангараглахад бидний зүрх сэтгэлийг хөдөлгөдөг тэр агшнууд түүний хувьд өөрөөр байдаг” гэж Кинг Айова муж улсын хүн амын төлөөлөгчидтэй уулзахдаа мэдэгджээ.
Барак Обама Хавайн аралд төрсөн юм. Ирээдүйн ерөнхийлөгч хүүхэд насандаа ээж болон хойш эцэг индонез хүний хамт Индонезид нэлээд хэдэн жил байжээ. Обама төрсний гэрчилгээнийхээ товч хувилбарыг 2008 оны сонгуулийн кампанит ажлын үеэр, бүрэн хувитлбарыг 2011 оны дөрөвдүгээр сард танилцуулсан юм.
Гэвч танилцуулсан баримт бичиг нь одоогийн ерөнхийлөгч гадаадад төрсөн бөгөөд төрийн тэргүүний алба хаших эрхгүй гэж үзэгчдэд үнэмшил төрүүлээгүй ажээ.Тэд Кени болон Индонезыг түүний төрсөн байж болох газар гэж нэрлэж байсан юм.Иймэрхүү цуу яриа нь Обамагийн эцэг нь Кенийн оюутан байсан гэдэгтэй холбоотой ажээ.2012 оны хавар Хавайн арлын захиргаа ирээдүйн ерөнхийлөгчийн төрсний баримт бичиг жинхэнэ гэдгийг нотлосон юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ