MH17 нислэгийн азтай болон эмгэнэлт явдлаас

Сүйрлээр дууссан Малайзын ТН17 нислэгийн зорчигчдод нэг дор хувь тавилангийн хэд хэдэн эмгэнэлт юмуу азтай учрал тохиожээ.

“Malaysia Airlines” компанийн “Боинг” нисэх онгоцыг Украины зүүн нутагт сөнөөж, үүний улмаас 298 хүн амь насаа алдсан билээ. Энэ нь сүүлийн хэдэн сарын хугацаанд тус компанийн нисэх онгоцонд тохиолдсон хоёр дахь золгүй явдал бөгөөд хоёр сүйрэл хүмүүсийн хувь тавилантай сайн муугаар яалт ч үгүй холбоотой байжээ.Тийнхүү зарим явдлаас дурдая.

Хоёр сүйрэлд амь үрэгджээ

Австралийн үл хөдлөх хөрөнгө арилжаалагч Альберт болон Мари Ризк хоёр Украины зүүн нутагт болсон нисэх онгоцны сүйрэлд амь үрэгдсэн байна. Гэвч тэдний үхэл төрөл төрөгсдийнх нь хувьд цорын ганц эмгэнэлт явдал биш байжээ.

Куинсленд мужийн Билоил хотын Ирен болон Жорж Берроуз хоёрын хүү,түүний гэргий гуравдугаар сарын эхээр сураггүй болсон мөн дээрх компанийн нисэх онгоцонд явсан байна. Мари Ризк тэр эмэгтэйн ачнь ажээ.

“Боинг”-ийн үйлчлэгч ээлжээ сольжээ

Санжид СингхАмстердам хотоос Куала-Лумпур хот орохоор нисч явсан “Boeing 777” нисэх онгоцны багийн 15 гишүүний нэг, 298 зорчигчийн нэг байжээ.Тэр энэ нислэгээр явах ёсгүй байсан бөгөөд гэвч гэртээ очиж, аав, ээжийгээ эргэмээр байна гэсэн хамт ажиллагчтайгаа ээлжээ сольсон байна.

Нөхцөл байдлын хачирхалтай гэмээр давхцалаар, “Malaysia Airlines” компанид бас ажиллаж байсан түүний гэргиймөн ээлжээ сольж,гуравдугаар сарын 8-нд алга болсон МН370 нислэгт яваагүй юм гэж “Malaysian Insider” сонинд бичжээ. Бэр маань хамгийн сүүлчийн агшинд ээлжээ сольсон юм гэж Сингхийн эцэг сэтгүүлчдэд хэлсэн байна. Тэгвэл бурхан үхлээс зугтсан эхнэрийнх нь оронд нөхрийг нь дуудав уу?

Алга болсон нисэх онгоцны тухай наргиан

Голландын Кор Пан гэдэг залуу MН17 нислэгийн нисэх онгоцонд суухын өмнө найз бүсгүйнхээ хамт нисэх онгоцны зургийг авч, Facebook дэх өөрийн хуудсанд тавьжээ. “Хэрвээ миний сууж яваа нисэх онгоц алга болвол, ийм харагдаж байсан шүү” хэмээн Пан зургийн дор бичсэн нь гуравдугаар сард яг ийм “Боинг” алга болсныг битүү сануулсан болж таарч байна.

Найз нөхөд нь хариуд нь сайн нисч очоод, амралтаа сайхан өнгөрүүлэхийг түүнд хүсчээ. Гэвч нисэх онгоц сүйрсэн нь тодорхой болмогц гэрэл зургийн дор амь үрэгдсэн залуугийн хойноос гашуудангарын үсгээ зурцгаасан байна.

Энэ нисэх онгоцоор нисээгүй хосууд

Барри болон Иззи Сим хоёр бяцхан хүүгийнхээ хамт нислэгийн бүртгэл дуусахын өмнөхөн Амстердамын нисэх буудалд иржээ.

Тэд Куала-Лумпур рүү нисэх бодолтой байсан ч, хувь тавилан өөрөөр эргэж, тийз бүртгэлийн алдаанаас болоод нисэх онгоцонд ганцхан сул суудал үлдсэн байж. Тэд KLM компанийн өөр нислэгийн хоёр тийз захиалсан байна.Харин тэдний сууж чадаагүй “Боинг” Донецк хотын ойролцоо унасан тэр ажээ.

“Дотор нэг л хачин эвгүй орхиж, зүрх аймаар хурдан цохилсон” гэж Симүхлээс золоор амьд гарсныхаадараа өөрт төрсөн бодлын тухай Си-би-си радиостанцын сурвалжлагчид ярьсан байна.

Аделаидын бас нэг хос тийзээ өөр нислэгийнхээр сольжээ. Симоне Ла Поста болон түүний нөхөр хоёр тийз захиалсан байсан ч, эцсийн мөчид нэг өдрийн өмнө Амстердамаас явахаар шийдэж, ингэснээр амь гарсан байна гэж Австралийн ААР агентлаг бичжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ