Дэлхийн бүх алтны нөөц аль хэр их вэ?

Алтыг нэлээд хэдэн мянган жилийн турш валют болгон хэрэглэж байгаа билээ. Түүний содон өнгө хүмүүсийн анхаарлыг татдаг бөгөөд нэлээд ховор металл юм. Гэхдээ аль хэр ховор вэ?
Хэрвээ та урьд өмнө олсон бүх алтыгавч, түүний нэг шоо дөрвөлжин болгон хайлуулвал, уг шоо дөрвөлжингийн нэг тал нь хөндлөнгөөрөө 20,5 метр болно. Энэ нь олимпийн усан сангийн өргөнөөс бага бөгөөд алт нийтдээ 166 500 тонн байх юм.Дэлхийн цардаст байгаа алтны ихээхэн хэсэг нь солироос үүсэлтэй гэж судлаачид үздэг байна.
АНУ 8133,5 тонн алтны нөөцтэй бөгөөд энэ нь дэлхийн бусад аль ч орныхоос хавьгүй их юм.3396,3 тоннын нөөцтэй Герман хоёрт бичигдэж байна. Ердөө долоон орон 1000 гаруй тонн алтны нөөцтай ч,энэ нь худал байж мэднэ.
Дэлхийн бөмбөрцгийн баруун хагасын олон төв банк өөрийн алтны нөөцийг тодорхой зорилготойгоор түрээслэж, алтны үнийг доод түвшинд барьж байхын тулд нягтлан бодохын ов мэх хэрэглэн алтаа нуудаг байна.
Алтны илүү доод үнэ нь улс орны эдийн засгийн илүү тогтвортой юм шигн харуулдагаас тэд ингнэдэг ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ