Оросын ДНБ-ий өсөлтийн прогноз буурч эхэлжээ

Олон улсын валютын сан (ОУВС) 2014 онд Оросын дотоодын нийт бүтээгдэхүүнийг (ДНБ) 1,3 хувиар өснө гэж таамаглаж байсан ч, одоо 0,2 хувь болон буурч эхэлснийг мэдээлж байна.
2015 оны ДНБ-ий өсөлтийн тухай прогнозд мөн засвар оржээ. Дөрөвдүгээр сард ОУВС-гаас мэдээлэхдээ ирэх жил Оросын эдийн засаг 2,3 хувиар өснө гэж таамаглаж байсан ч шинэ прогнозоор өсөлт нэг хувь болж байна.
Геополитикийн түгшүүртэй байдлаас болооднэгдүгээр улирлын дүнгээр Орост хөрөнгө оруулалтын идэвхижил эрс буурчээ. Геополитикийн хүчин зүйлс цаашид ч хөрөнгө оруулалтын идэвхижилд нөлөөлнө гэж ОУВС үзэж байна.
Оросын эдийн засгийн хөгжлийн яамны мэдээгээр,2014 оны нэгдүгээр улиралд Оросын ДНБ сүүлийн гурван сарын үзүүлэлттэй харьцуулвал буурчээ. Тус яамны таамаглаж байгаагаар, энэ жил ДНБ 0,6 хувиар өсөх ажээ.Хоёр, гуравдугаар улиралд тус оронд техникийн шинжтэй ухралтад орж болохыг Сангийн яам үгүйсгэхгүй байна.
2013 оны дүнгээр Оросын эдийн засаг ердөө 1,3 хувиар өссөн нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн муу үзүүүлэлт болж байгаа юм.2014 онд өсөлтийн түрүүчийн хурдац сэргэх төлөвтэй байна гэж уг нь үзэж байсан ч, Украинд улс төрийн хямрал болж, Крымийг нэгтгэсэнтэй холбогдон өрнөдийн хориг арга хэмжээний улмаас эдийн засгийн өсөлтийн хурдац буурчээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ