Энэтхэг залуугийн 200 гаруй шүдийг авч хаяжээ

Энэтхэгийн Бомбей хотод нэгэн өвөрмөц мэс засал хийжээ. Шүдний эмч нар 17 настай Ашик Гавайягийн 232 шүдийг авчээ. Ховор тохиолддог өвчний улмаас түүний аманд ийм олон шүд ургасан байна.Энэ нь урьд өмнө хийж байсантай адилгүй хамгийн хэцүү мэс ажилбар байсан байж болох юм хэмээн шүдний эмч нар ярьсан тухай “Гуардиан” сонинд бичжээ.

Эрүүнийх нь баруун тал хавдсанаар залуу эмч хандсан байна. Нарийн шинжилгээ хийснээр эмч нар бүр эцсийн шатандаа орсон одонтом гэдэг ховор өвчний оношийгАшик Гавайяд тавьжээ. Энэ өвчний улмаас шүдэнд хатуу байдалтай хоргүй хавдар үүсдэг байна. Ингэснээр, залуугийн амандсувдтай төстэй 200 гаруй “илүү” шүд ургажээ.

Эмч нар долоон цаг гаруй ноцолдож байж илүү шүдүүдийг түүж авахдаа, залуугийн аманд “боржин чулууг санагдуулам хатуу биет” үүссэнийг илрүүлсэн байна. Үүнийг тэр даруй авч болоогүй учир, эмч нар хавдрын үлдсэн хэсгийг бутлаж, хэсэг хэсгээр нь авчээ. Хүү нь хорт хавдартай болж хэмээн залуугийн эцэг айж байсан ч, эмч нар түүнийг тайвшруулаад, Ашикийн амь насанд ямар ч аюулбайхгүй гэж хэлсэн байна.

Эмч нар өвчтөний эрүүний бүтцийг гэмтээлгүй байж чадсан учир, удахгүй тэр хэвийн амьдралд буцаж орж болох юм гэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ