Малайзын Боинг пуужинд оногдсоныг хар хайрцгийн бичлэг нотолжээ

Малайзын нисэх онгоцыг пуужингаар сөнөөсөн тухай мэдээг уг нисэх онгоцны хар хайрцгийн бичлэг нотлосон байна. Америкийн телевизийн CBS суваг Украины Донецк мужийн агаарт болсон сүйрлийг мөрдөн шалгах ажилд ойр дөт байгаа Европын учрыг мэдэх хүний хэлснийг иш татан ингэж мэдээлжээ.
Нисэх онгоц сөнөөх зориулалтай хийгдсэн пуужингийн хүчтэй дэлбэрэлтийн улмаас агаарын хөлгийн битүү байдал алдагдсаныг” бичлэг нотлож байна.
Амстердамхотоос Малайзын нийслэл рүү нислэг үйлдэж байсан Боинг-777 нисэх онгоц долдугаар сарын 17-нд Украины зүүн нутагт сүйрсэн билээ. Нисэх онгоцонд 298 хүн, түүний дотор 85 хүүхэд, багийн 15 гишүүн явжээ. Тэд бүгдээрээ амь үрэгдсэн юм. Украины эрх баригчид Донбассын босогчдыг нисэх онгоцыг сөнөөсөн хэмээн буруутгаж байсан ч, ийм өндөрт (10200 метр) нисч яваа нисэх онгоцыг сөнөөх хэрэгсэл байхгүй гэдгээ тэд мэдэгдсэн юм.
Нидерландын удирдлагаар янз бүрийн орны, тухайлбал Орос, Украины 24 шинжээч оролцсон олон улсын комисс сүйрэл болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Нисэх онгоцны хар хайрцагны бичлэгийг Их Британид тайлж байгаа юм. Оросын тээврийн яам Боинг-777 нисэх онгоцны сүйрсэн шалтгааныг мөрдөн шалгах Оросын мэргэжилтнүүдийн тусгай хэсгийг долдугаар сарын 27-нд байгуулжээ.
Малайзын “Боинг” нисэх онгоц унасан газарт Украины агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байсныг АНУ тойруугаар хүлээн зөвшөөрсөн байна. Оросын БХЯ-ны дээд тушаалын төлөөлөгч РИА Новости агентлагийн сурвалжлагчид ингэж хэлжээ.
“Донецк хотын хавьд Украины агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн хэрэгсэл байсныг АНУ-ын албан ёсны төлөөлөгч Жош Эрнест өөрийн хийсэн мэдэгдлээр тойруугаар хүлээн зөвшөөрлөө” гэжоросын цэргийн төлөөлөгч хэлсэн байна.
Долдугаар сарын 21-нд оросын цэргийн байгууллагаас тусгай мэдээлэл хийх үеэр танилцуулсан хиймэл дагуулын зургууд жинхэнэ болохыг сүйрлээс хойш долоо хоног хагасын дараа АНУ нотоллоо гэж Оросын төлөөлөгч онцлон тэмдэглэжээ. Тэгэхэд, Донецк хотын ойролцоо “Бук-М1” цогцолбор бүхий Украины армийн пуужингийн дөрвөн дивизион байсныг бид мэдэж байгаа” гэж тэр хэлсэн байна.
Батлан хамгаалах яамны төлөөлөгчийн иш татсан мэдэгдлийг Жош Эрнест зургадугаар сарын 26-нд хийжээ. “Оросын талыг баримтлагчдын хяналтад байгаа нутгаас харавсан пуужингаар Малайзын нисэх онгоцыг сөнөөснийг бид бас мэдэж байна... энэ нутагт украинчууд өөрсдөө агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах зэвсэг хэрэглээгүй” гэж Эрнест мэдээлэл хийх үеэрээ ярьжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ