Европын холбоо Оросын эсрэг зогслоо

Европын холбооны хориг арга хэмжээнээс болж Орос улс хоёр жилд барагцаалвал 100 тэрбум еврогийн эдийн засгийн хохирол хүлээхээр боллоо.
Европын холбоо ч мөн ийм хохирол хүлээж мэднэ. Брюссель хотод хэлэлцэж байгаа ОХУ-ын эсрэг авах эдийн засгийнбагц арга хэмжээтэй танилцсан учрыг мэдэх хүний хэлснийг иш татан “EUobserver” сайтад ингэж мэдээлжээ.
Европын хориг арга хэмжээ Орост 2014онд 23 тэрбум евро, 2015 онд 75 тэрбум еврогийн хохирол учруулна. Санхүүгийн зах зээлд ОХУ-ын орох боломж хязгаарлагдмал болж, түүнчлэнзэвсэг, хоёрдмол зориулалттай бараа, технологи нийлүүлэхийг хориглосноос Европын холбооны орнууд ч хохирч байна.
Оросын авч болох хориг арга хэмжээ эдийн засгийн хувьд эмзэг орнууд, тухайлбал Италид онцгой сэтгэл түгшээж байгаа юм.
Европын холбооны байнгын төлөөлөгчдийн хорооны хуралдаан дээр Европын өмнөд нутгийн улсууд Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахдаа сөрөг үр дагаврыг харгалзан үзэхийг түншүүддээ уриалжээ.
Германы эдийн засгийн зүүн хорооны дүгнэснээр, хориг арга хэмжээ нь Герман-Оросын худалдааны хэлэлцээрээс шалтгаалах үйлдвэрүүдийн 350 мянган ажлын байранд аюул учруулахаар байна.
Германы эдийн засагт хохирол учруулж байгаа ч, Оросын эсрэг хориг арга хэмжээг дэмжиж байгаагаа тус хорооны дарга Экхард Кордес түрүүнд нь мэдэгдсэн юм.
Долдугаар сарын 24-нд Европын холбооны орнуудын байнгын төлөөлөгчдийн хороо хориг арга хэмжээний жагсаалтад Орос, Украины 15 иргэн, түүнчлэн 18 байгууллагыг оруулсан юм.
Долдугаар сарын 17-нд АНУ Оросын эсрэг гурав дахь багц хориг арга хэмжээ авсан билээ. Энэ нь Оросын эдийн засгийн зарим секторын эсрэг чиглэж байна.“Новатэк”, “Роснефть”, "Гадаад эдийн засгийн банк", "Газпромбанк", түүнчлэн Оросын батлан хамгаалахын аж үйлдвэрийн хэд хэдэн компанид ийм хориг арга хэмжээ тавьсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ