Украины санаархлаас Орос болгоомжилж байна

Украины эрх баригчид долдугаар сарын 17-нд Украины зүүн нутагт сүйрсэн Малайзын зорчигч тээврийн нисэх онгоцонд тохиолдсон эмгэнэлт явдлын гэрчлэх баримтыг устгахаар санаархаж байна хэмээн Орос улс болгоомжилж байна. НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөгч Виталий Чуркин Аюулгүйн Зөвлөлд ингэж мэдэгджээ.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шаардлагыг зөрчин Украины эрх баригчид цэргийн ажиллагаа явуулж эхлэснээс болоод Малайзын нисэх онгоц сүйрсэн газарт олон улсын шинжээчдийн очих гэсэн оролдлого тасалдсаныг Оросын ГХЯ даваа гаригт мэдэгдсэн билээ.

“Украины эрх баригчид Малайзын нисэх онгоц сүйрсэнд өөрсдийн буруутайг илчилсэн гэрчлэх баримтыг устгах зорилгодоо хөтлөгдөж буйд бид болгоомжилж байна” гэж Оросын дипломатч нэмж тэмдэглэжээ.

Украины ерөнхийлөгч Петр Порошенко сүйрэл болсон нутагт гал зогсоохоор амласан, “гэтэл энэхүү амлалтыг тэр даруй зөрчиж, Украины албаны хүмүүс энэ нутгийг салан тусгаарлагчдаас цэвэрлэж, хяналтдаа авах өөр зорилтын тухай нийтэд мэдэгдсэн юм” гэж Чуркин хэлсэн байна.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл гаргасан тогтоолдоонисэх онгоц сүйрсэнд буруутай хүмүүсийг хариуцлагад татаж, ослын газарт цэргийн ажиллагааг зогсоож, олон улсын шинжээчдийг аюулгүйгээр оруулахыг уриалсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ