Жириновский ээлжит дүрсгүйтлээрээ усан оргилуурыг сонгож авав

Өчигдөр Москва хотод гучин хоёр градус халж, халуунд сандарч, байх газраа олж ядсан уу ээлжит дүрсгүйтлээ хийх санаа төрсөн үү Оросын Либерал-ардчилсан намын удирдагч Манежийн талбайн усан оргилуурт гүйн оржээ. Нэрт улс төрчийг Москвагийн олон оршин суугч болон нийслэлийн зочид дууриасан байна.
Нийслэлийн оршин суугчид ер бусын халуунаас халширч гүйцээд байгаа ажээ. Термометрийн багана 30 градусаас доош буухгүй байна. Хотын зарим дүүрэгт утаан хөшиг татаж байгаа тухай экологичид ярьцгааж, цаг уурчид энэ долоо хоногийн сүүлч гэхэд дахин их хална гэж хэлж байна.
Владимир Жириновский жаахан сэрүүцэх өөрийн аргыг нийслэлийн оршин суугчдад санал болголоо гэж телевизийн “Россия 24” суваг мэдээлжээ.ОЛАН-ын удирдагч Манежийн талбайн усан оргилуурт ороод, өөрийнх нь жишээг дагахыг бүх хүнд уриалсан байна. Усанд орохоос цааргалсан хүмүүст намын идэвхитнүүд савтай ус тарааж өгчээ.
Жириновский халуунд тун болгоомжтой байхыг хүмүүст сануулж, бүсгүйчүүдэд халамжтай хандахыг уриалаад, бүх хүнийг зайрмагаар далайлахаар амлаж, мөн халуунд мацони (гүрж, армены нэгэн төрлийн тараг) уухыг зөвлөсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ