Хятадын үйлдвэрт дэлбэрэлт болж 65 хүн амиа алджээ

Өнөө өглөө Хятадын Жаньсу мужийн зүүн хэсэгт орших үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас 65 хүн амиа алдсан тухай Синьхуа агентлаг мэдээллээ. Дэлбэрэлтийн улмаас үйлдвэрийн ойролцоо оршин суугчдаас 150 гаруй хүн бэртэж гэмтсэн байна.

Осол гарсан үйлдвэр нь машины дугуйн үйлдвэр байсан бөгөөд ямар нэгэн халдлага дайралтын улмаас биш цэвэр үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаатай холбоотой хэмээн мэдээлж байгаа аж. Мөн энэ үйлдвэр нь АНУ-ын Женерал Моторсын хятад дахь үйлдвэрийн салбар байжээ.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ