Мексикт галт уул идэвхжиж эхэлжээ

Мексикийн хамгийн идэвхтэй галт уул оргилж, үнс нурам нь хэдэн метрийн өндөрт цацагдаж эхэлжээ. Мексикийн Пуэбла мужийн хэд хэдэн хот галт уулын үнсэнд хучигдаж, саарал өнгөтэй болон хувирсан байна. Попокатепетль галт уулын үнс нурам 3.2 км-ийн өндөрт цацагдаж, уулын бэлийн оршин суугчдад багагүй хүндрэл учруулаад байна.

Оршин суугчдыг өглөө сэрэхэд хот нь нилэнхүйдээ галт уулын үнс нурамд хучигдах болжээ. Үүнээс болж тус улсын олон улсын нисэх буудлын зарим нислэг саатаж,сургуулиудын хичээлийг түр хугацаагаар хаасанн байна. Гудамжинд зузаарсан үнс нурмийг цэвэрлэхэд хотын иргэдийг дайчилж байгаа.

Ойрын хугацаанд галт уулын лав урсаж магадгүй байгаа учир иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ