Обама Путинийг Орост аюултай хүн гэв

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “The Economist” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Оросыг “хоёр нүүрт Янустай” зүйрлээд, оросын удирдагч Владимир Путин өөрийн орны хувьд аюултай хүн гэж мэдэгджээ.
2009 онд зарласан Оростой харилцах харилцаанд “ахиц гаргах” тухай Обама дурдахдаа, ингэж хэлсэндээ “урам хугарахгүй байгаагаа” мэдэгдсэн байна. “Бид ерөнхийлөгч Медведевтэй маш үр бүтээлтэй харилцаж байсан. Бид хийх ёстой олон зүйлийг хийсэн гэж АНУ-ын ерөнхийлөгч мэдэгдээд, “Орос улс хоёр нүүрт Янус шиг Өрнө, Дорно руу нэгэн зэрэг харж байна” гэж тэмдэглэжээ.
Тун удахгүй Оросын ерөнхийлөгч Владимир Путин эх орондоо нэр хүндтэй хүн болох ч, “хилийн чанадад сэтгэл ноцтой түгшээж” мэдэхийг Обама бас хүлээн зөвшөөрсөн байна. Мөн “алс хэтдээ Оросын хувьд аюул учруулж мэдэх ноцтой түгшүүртэй байдлын хүчин зүйл болж байна” гэж Цагаан ордны тэргүүн хэлжээ.
Америкийн төрийн тэргүүн Оросын өнөөгийн байдлын тухай ч хөндөж ярьсан байна. Орос улс бүс нутгийн хэмжээнд аюул болж байгаа бөгөөд “үүнд шийдвэртэй хариу барихад” хүрнэ. “Энэ нь түгшүүртэй байдлыг шатлан өргөжүүлэхэд хүргэхгүй, гадаад бодлогод цөмийн зэвсгийн тухай яриа болохгүй” гэдэгт бид баттай итгэх ёстой гэж Обама мэдэгджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ