Хятадын газар хөдлөсөн нутагт нуур бий болжээ

Хятадын баруун өмнөд нутгийн Хуншиянь тосгоны ойролцоохи уулын голын орчимд хөрс гулссанаар нуур үүсчээ. Нуурын ус эргээсээ хальвал эндхийн 800 оршин суугчид аюул нүүрлэж мэдэхийг хэвлэлд мэдээлж байна.
Одоо газар хөдлөлтөд өртсөн нутгуудад байшин барилгын нурангийг ухах ажилд 10 мянган цэрэг, цагдаа, галын аюулаас хамгаалах албаны хүмүүс оролцож байгаа ажээ. Газар дор дахин түлхэлт болж байгаа нь гамшгийн бүсэд аврагчдын ажлыг хүндрүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ