2040 он гэхэд харь гарагийнхан холбоо барина гэдэгт итгэлтэй байна

Харь гаригийн соёл иргэншилбий, судлаачид 2040 он гэхэд түүнтэй холбоо барина. Телевизийн “Fox News” суваг эрдэмтдийнхэлснийг иш татан ийм таамаглал дэвшүүлжээ.

“Бид хэд хэдэн судалгаа хийж, барагцаалвал хорин жилийн дараа харь гарагийнхантай холбоо барина. Бидмагадгүй олон сая оддын системд мониторинг хийнэ” гэж харь гаригийн соёл иргэншлийг эрж хайх судалгааны агентлагийн ажилтан Сет Шостак мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, амьдрал байх нөхцөл бүхий нэг гариг таван од тутмыннэгийг тойрон эргэдэг. Энэ нь Одот ертөнцөд Дэлхийтэй адилхан олон арван тэрбум гариг байж болно гэсэг үг ажээ.

Хэрвээ эдгээр гарагийн аль нэгэнд амьдрал байж, түүний хөгжлийн түвшин нь дэлхийнхтэй адилхан бол, оршин суугчид нь Дэлхийгээс явуулсан радио дохиог хүлээн авч,түүнд хариу өгөх юмуу эсвэл эрдэмтэд өөрсдөө харь гарагийн соёл иргэншлийн цахилгаан соронзон дохиог “барина” гэдэгт эрдэмтэн итгэлтэй байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ