Ээж нь муур охиноо орхиод зугтжээ

Ховор тохиолддог өвчнөөс болоод Хятадын нэг бяцхан охин “муур-охин”гэсэн хоч авчээ. Охины эцгийн ярьснаар, нэг жил хүрэхгүй хугацаандохиных ньбие бараг тэр чигээрээ үстэй болсон байна.

Нэг жил орчмын өмнө Жао Хинруи охины нурууны хэсэгхэн арьс нь цайвар өнгөтэй байхыг түүний эцэг, эх анзаарчээ.

Өвчин даамжирч эхлэхэд, үнэхээрийн айж сандарсан охины эх охин, нөхөр хоёроо орхин, тосгон руу зугтсан байна.

Охины эмээгийн ярьснаар, энэ бол зүгээр л мэнгэ гэж эмч нархэлж байжээ.

Гэвч арьсан дээрх толбо улам ихсэж, хэсэг хугацааны дараа хүүхдийн биеийн талыг бүрхсэн байна.

Одоо бараг бүх нуруугий бүрхэж, гар, нүүрээр нь ургаж эхлэж байгаа үсийг авахын тулд Жаод яаралтай эмчилгээ хийх шаардлагатай болж байгаа аж.

Жаогийн 45 настай эцгийнх нь ярьснаар, эхнэр нь тэр хоёрыг орхиж явсны дараа хүүхдээ харж хандахад нь түүний эцэг, эх туслаж байгаа ажээ.

Хүүхдийнхээ энэ байдлыг харахад үнэхээр хэцүү гэж тэр ярьдаг байна. Одоо тэднийх охиныхоо эмчилгээнд шаардагдах мөнгө цуглуулахаар бодож байгаа ажээ.

“Ядаж таван нас хүртэл нь түүнд мэс засал хийж болохгүй гэж эмч нар бидэнд хэлсэн. Одоо тэр овоо том болсон ч, бидэнд мөнгө байхгүй” гэж охины эцэг хэлсэн байна.

Охин телевизийн сурвалжлагчтай ярилцахдаа, би зүгээр болж, найз нөхдийнхөө адил зуны хувцас, тэр ч байтугай усны хувцас өмсөхийг их мөрөөддөг гэжээ.

Охинд тохиолдсон явдал хэвлэлээр тарсны дараа тусгай данс нээж, тус орны оршин суугчид мөнгө хандивлах болжээ. Ингэснээр охин шаардлагатай мэс засал хийлгэж чадахаар мөнгө цугласан гэнэ.

Охин Чэндү мужийн засаг захиргааны төвийн эмнэлэгт ирээд байгаа ажээ. Түүнд хийх мэс заслаар үсэрхэг арьсыг нь түүний биеийн бусад хэсгээс авсан эрүүл арьсаар солино гэж эмч нар төлөвлөж байна гэж Mail Online-д бичжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ