Германчууд шумуулыг биологийн зэвсэг болгох гэж байжээ

Дэлхийн хоёрдугаар дайны үед шумуулыг зэвсэг болгон ашиглахаар нацистууд төлөвлөж байсныг нотлосон баримт олсноо Германы биологч мэдэгджээ.

СС-ийн толгойлогч Генрих Гиммлерийн тушаалаар байгуулсан Дахаугийн бөөнөөр хорих газрын судалгааны салбарын архивыг Тюбингений их сургуулийн профессор Клаус Рейнхардт судласан байна. Эрдэмтэд хумхаа өвчнөөр халдварлуулж, олон хүнд халдаахын тулд дайсны нутагт хаяж болох шумуулыг олохоор оролдож байсныг Рейнхардт тэмдэглэжээ.

Дахаугийн хоригдлуудын дунд зориудаар хумхаа өвчин тарааж байсан юм. Гэвч дайны сүүлийн хагаст нацистууд ноцтой ялагдал хүлээх болсон учир, биологийн зэвсэг боловсруулах гэсэн тэдний төлөвлөгөө талаар болжээ.

С.Инда




СЭТГЭГДЭЛ БИЧИХ