“Дэлхийн эмч нар энх тайвны төлөө” олон улсын өдөр

Энэ нь “Дэлхийн эмч нар цөмийн аюулаас сэрэмжлэхийн төлөө” байгууллагын санал болгосон олон улсын өдөр юм. 1945 оны наймдугаар сарын 6-нд японы Хирошима хотыг бөмбөгдсөн аймшигт эмгэнэлт явдлын ойгоор уг өдрийг тэмдэглэдэг билээ.
Энэ өдөр нь зарим утгаар бэлэг дэмбэрлийн шинжтэй бөгөөдхүн төрөлхтөний энэ эмгэнэлт явдал, энх тайвны төлөө тэмцэж, дайн гарахаас сэрэмжлэхэд эмч нарын гүйцэтгэдэг үүргийг сануулж байдаг юм. Чухамхүү эмч нар хүмүүсийг амь насыг аварч байдаг билээ.
Энэхүү бөмбөгдөлтийн уршгаар 200 мянга орчим хүн алагдсан болон сураггүй болж, 160 гаруй мянган хүн шархдаж, цацраг туянд хордож, энэ хэрэг ядлын золиос болсон хүмүүс одоо болтол цацрагийн өвчнөөр нас барсаар байгаа юм. Нэг өдрийн дараа мөн тийм хүчин чадалтай плутонийн цэнэг бүхий атомын бөмбөгийг Японы өөр нэг хот – Нагасаки дээр хаясан юм.
“Дэлхийн эмч нар цөмийн аюулаас сэрэмжлэхийн төлөө” байгууллага нь “Хил хязгааргүй эмч нар” гэдэг олон улсын өөр нэг нэр хүндтэй байгууллагаастусгаарласнаар 1980 онд Францад байгуулагджээ. Түүнээс хойш “Дэлхийн эмч нарын” томхон салбар олон арван оронд бий болж, өнөөдөр энэ хөдөлгөөн 200 мянга гаруй эмчийг эгнээндээ нэгтгэж, түүний талынхан өргөжин тэлсээр байгаа юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ