АНУ-д бас нэг Сноуден гарч иржээ

Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд нууц материал дамжуулдаг бас нэг шинэ хүн АНУ-ын үндэсний аюулгүй байдлын салбарт гарч иржээ гэсэн дүгнэлтийг тус орны засгийн газар хийсэн байна.
Америкийн нэрээ дурдахыг хүсээгүй төрийн албан хаагчдын хэлснийг иш татан CNN ингэж мэдээлжээ.Тэдний хэлснээр, АНУ-ын терроризмтай тэмцэх үндэсний төвийн нууц баримт бичгүүдийг америкийн интернэтийн The Interceptсайтад дамжуулсан байна. Өмнө нь америкийн тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуденыөгсөн материалууд энэ сайтад нийтлэгдэж байсан юм. Терроризмын үйл ажиллагаа явуулж байсан гэж сэжиглэгдэж буй болон илчлэгдсэн хүмүүсийн тухаймэдээллийн сан өргөжсөн тухай өгүүлэл үүний дараа уг сайтад гарчээ.
Тухайлбал, АНУ-д ирэхийг хориглосон хүмүүсийн жагсаалт Барак Обамагийн ерөнхийлөгчөөр ажиллаж ирсэн хугацаанд арав гаруй дахин буюу 47 мянга болж нэмэгдсэнийг өгүүлэлд тэмдэглэсэн байна.
Үүнээс гадна, Бостоны марафон гүйлтийн үеэр болсон террорын ажиллагааны дараа АНУ-ын эрх баригчид таамаглаж буй террористуудын биометрик мэдээллийг цуглуулж эхлэснийг материалд дурджээ.
АНУ-ын эрх баригчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шинээр гарч ирсэн тэр хүнийг эрж хайж эхлэсэн байна. Сноудены заавраар ингэсэн байж болох юм гэсэн таамаглал няцаагдаж байгаа бөгөөд учир нь баримт бичгийг 2013 оны наймдугаар сар гэж огноолжээ.Энэ үед тагнуулын төв газрын хуучин ажилтан Сноуден Оросын нутагт байсан юм.
2014 оны хоёрдугаар сард ажиллаж эхлэсэн The Interceptсайтын нэг ажилтан нь америкийн сэтгүүлч Гленн Гринуолд байжээ.Чухамхүү тэрөөрт нь Сноудены өгсөн материалуудыг үндэслэн тусгай албадын ажлын арга барилын тухай цуврал өгүүллийг 2013 оны зун The Interceptсайтад зориулан бичсэн юм.
Удахгүй АНУ-д бас нэг илчлэгч гарч ирж болохыг энэ оны долдугаар сард тэр өөрийн микроблогт дурдсан байна. Тэр хоёрдугаар сард CNN-д ярилцлага өгөхдөө, “Сноудены үйлдэл, эр зоригт урамшсан хүмүүс АНУ-д бий болох нь тодорхой” гэж мэдэгджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ