Фидель Кастро: Оросын ард түмэн яг спартчууд шиг

Европ, АНУ хоёр Оросын ард түмнийг дутуу үнэлж байна, тэдний гол алдаа үүнд байгаа юм. Кубын хувьсгалын түүхт удирдагч Фидель Кастро “Гранма” сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ ингэж мэдэгджээ.
“Дэлхийн хоёрдугаар дайны үед эх орноо спартчууд шиг хамгаалж байсан оросын иргэдийг дутуу үнэлж байгаа нь АНУ болон Европын гол алдаа мөн” гэж Кубын хуучин төрийн тэргүүн онцлон тэмдэглэжээ.
Дэлхийн улс төрийн зурагт “шинэ бөгөөд зайлшгүй хүчин бий болсныг” Кастро дурдсан байна. Латин Америк, Карибын тэнгисийн сав газрын олонх орон болон Африктай холбоотой Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ нь АНУ, Европын орнууд болон Японыг оролцуулахгүйгээр "дэлхийн геополитикийн томоохон хүчин” болж байна гэж тэр бичжээ.
Кубын хувьсгалын удирдагч өгүүлэлдээ Украины зүүн нутагт сүйрсэн Малайзын “Боинг” нисэх онгоцны эргэн тойрны байдал хийгээд үүнтэй холбогдуулан Оросыг буруутгаж байгаа Өрнөдийн зэмлэлийн тухай бас хөндөж бичжээ.
“Малайзын нисэх онгоцыг сөнөөсөн хэмээн Оросын Холбооны Улсыг зэмлэж байгаа нь ерөөс сул доройгоосоо ингэж буй хэрэг юм” гэж Кастро үзэж байна. “Ерөнхийлөгч Владимир Путин, гадаад хэргийн сайд Сергей Лавров, энэ засгийн газрын (Оросын) бусад гишүүн хэзээ ч ийм тэнэг явдал үйлдэхгүй” гэж тэр бичжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ