Хятадад газар хөдлөлтөд бараг 1 сая хүн өртөөд байна

Өнгөрсөн ням гаригт Хятадын Юньнань мужид болсон газар хөдлөлтөд амь үрэгдэгсдийн тоо 589-д хүрээд байна гэж БНХАУ-ын иргэний захиргааны яамны сайтад нийтлэгдсэн мэдэгдэлд өгүүлжээ.

Өмнө нь 410 хүн амь үрэгдсэн тухай мэдээлж байсан юм. Бас есөн хүн сураггүй байна.

Дээрх яамны сүүлчийн мэдээгээр, газар хөдлөлтөд нэг сая гаруй хүн өртжээ. Бэртэж гэмтсэн хүмүүсийн тоо 2400 гаруй болж, гамшгийн бүсээс 240 мянга гаруй хүнийг нүүлгэсэн байна. Олон арван мянган байшин барилга, тагц эвдэрч, нуржээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ