Германд олон хүн аянганд ниргүүлэв

Германы Шверин хотын ойролцоо 500 гаруй хүн цугларан аавуудын баяр тэмдэглэж байх үед аянга буужээ. Аянганд цохиулсан хүмүүсээс наймых нь бие тун муу байгаа ажээ. Энэ үзэгдэл орон нутгийн цагаар 13:00 цагийн орчимд болсон юм. Хүчтэй аянганд цохиулж 40 орчим хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Аянганд цохиулсан хүмүүсийн ихэнхи нь түлэгдэж, цочролд орсон бөгөөд тэднийг түргэн тусламжаар эмнэлэгт хүргэсэн аж.

Германд аавуудын баярын өдрөөр эрчүүд гэр бүлийн бусад гишүүдгүйгээр хэсэг бүлгээрээ нэгдэн, янз бүрийн аялал зохион байгуулж, их хэмжээний шар айраг уудаг уламжлалтай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ