Шумахерын өвчний түүхийг хулгайлсан хүн амиа хорложээ

{!!!right!!!}Греноблийн эмнэлгээс Михаэль Шумахерын өвчний түүхийг хулгайлсан байж магадгүй хэмээн сэжиглэгдэж байсан эр урьдчилан хорих газрын өрөөнд өөрийгөө боомилжээ гэж Америкийн радио өргөн нэвтрүүлгийн ABC News станц мэдээлсэн байна.
Сэжигтнийг наймдугаар сарын 5-нд баривчилсан бөгөөд дараа өдөр нь тэр амиа хорложээ. Түүний биед гадны нөлөө бүхий ул мөр байгаагүй гэж сэжигтний хоригдож байсан шоронгийн ажилтнууд ярьж байна.
Шумахерыг Греноблийн эмнэлгээс Лозаннагийн клиникт хүргэсэн нисдэг тэрэгний компанийн ажилтнууд өвчний түүхийг хулгайлсан байж болох юм хэмээн эрх баригчид өмнө нь сэжиглэж байжээ. Наймдугаар сарын эхээр энэ таамаглал нотлогдсон байна. Сэжигтэн нисэхийн бага оврын ачаа бараа тээвэрлэдэг Rega пүүст ажиллаж байжээ.
“Кагемуся” гэсэн нэрээр нуугдаж байсан гэмт хэрэгтэн зургадугаар сард Шумахерын өвчний түүхийг аваач гэсэн саналыг Европын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд тараасан байна. Харин сэтгүүлчид энэ саналыг хүлээн авахын оронд, Шумахерын гэр бүлийн хэвлэлийн нарийн бичгийн даргатай холбоо барьжээ.
Шумахерынхан өвчний түүх хулгайлагдсантай холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхийг шаардсан байна. Энэ үеэс эхлэн баримт бичгийн нэг хэсгийг ч болов хэвлэхээр шийдсэн ямар ч хүн хоригдох ял сонсох сонсох нь мэдээж болжээ.
Михаэль Шумахер 2013 оны арванхоёрдугаар сарын 29-нд Францын Альпийн нуруунд уулын цанаар гулгаж яваад толгойдоо хүнд гэмтэл авсан билээ. Зургадугаар сард тэр унтаа байдлаас гарч, Греноблийн эмнэлгээс Лозаннагийн нөхөн сэргээх клиникт шилжсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ