Иракт Чингисийн үеэс ч илүү аймшигтай боллоо гэв

Иракт өдрөөс өдөрт хүндэрч байдал улам хүндэрсээр байна. Ирак Сирийн лалын улс хэмээх шашны хэт даврагсдын зэвсэгт дайчид тус улсын хойд хэсгийг бүхэлд нь хяналтдаа авч улмаар үлдсэн газар нутгуудыг эзлэхээр улайран довтолсоор байгаа билээ.
Тэгвэл байдлыг анхааралтай ажиглаж буй Францын засгийн газрын баталснаар Иракийн христ шашинт иргэдийн хамгийн том төв болох Каракош хотыг эзлэн авсан гэнэ. Ирак улс 36 сая хүн амтай бөгөөд лалын шашинтнуудын томоохон төв болсон энэ улсын хүн амын гурван хувь нь христ шүтлэгтнүүд гэнэ. Тиймээс сая гаруй христ шүтлэгтний амь нас хутганы ирэн дээр очоод байна гэж Франц улс үзэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр яаралтай Иракт болж буй үйл явдлыг хэлэлцэх хэрэгтэй хэмээжээ.
Зэвсэгт дайчид Каракош хотыг ядах юмгүй эзлэн авсан бөгөөд үүний өмнө Иракийн газрын тосны таван том орд газрыг хяналтдаа оруулаад байсан юм. Засгийн газрын цэргүүд зэвсэгт дайчдын өмнө хүчин мөхөсдөж байгаа бөгөөд АНУ тэргүүтэй улсуудаас тусламж хүсээд байгаа.
Нийслэл Багдадын төвд орших христийн томоохон сүмийн тэргүүн хамба өрнөдийн хэвлэлд яриа өгөхдөө тус улсын христ шүтлэгтнүүдийн хувьд эртний Монголын эзэнт гүрний Хүлэгү хааны довтолгооноос ч илүү аймшигтай аюулд өртөж, үхлээ хүлээн дагжин чичирч байна хэмээсэн юм. Түүнийхээр бол Чингисийн монголчуудын довтолгооны үеэр харин ч христ шүтлэгтнүүд лалын шашинтнуудаас илүүтэй аврагдаж эсэн мэнд үлдэж байсан юм хэмээсэн.
Түүний үгнээс Иракийн байдлыг хүндэрсэн болохыг олж мэдэхээр.
Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Иракт үндэсний цөөнхүүдийн эсрэг геноцид явуулж байгаа учир холбоотнуудынхаа өмнө хүлээсэн үүрэг ёсоор тус улсын нутаг дэвсгэрт нэвтрэхгүй ч агаараас цохилт өгөх замаар Иракийн засгийн газрын цэргүүдэд туслалцаа үзүүлэх тухай мэдэгдэл хийсэн юм.
Гэсэн хэдий ч байдал нэгэнт оройтож жишээ дурдахад язиди хэмээх үндэсний цөөнхийн 540 гаруй иргэдийг лалын хэт даврагсад хоморголон хөнөөсөн аймшигт явдал гарсан.
Мөн лалын хэт даврагсдын хүчтэй довтолгооноос зугтсан олон зуун мянган иргэд ууланд бөөгнөрч асар том дүрвэгсдийн хуаран үүсгээд байгаа бөгөөд нийслэл Багдад хот ч эзлэгдэхэд ойрхон очоод байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ