“Боинг” нисэх онгоц унасан газарт мөрдөн шалгах ажлыг зогсоожээ

Украины ерөнхийлөгч Петр Порошенко ХБНГУ-ын канцлер Ангела Меркельтэй утсаар ярихдаа, Малайзын “Боинг” нисэх онгоцунасан газарт ажилласан олон улсын шинжээчид “террористуудын зүгээс тэдний аюулгүй байдалд байнга заналхийлж байгаагаас болоод” мөрдөн шалгах ажлыг долдугаар сарын 7-нд зогсоосныг мэдээлжээ. Украины төрийн тэргүүний сайтад байршуулсан мэдээнд ингэж өгүүлсэн байна.

Оросын талаас Донецк, Луганск дахь босогчдод хүнд зэвсэглэл ирэх нь нэмэгдэж байгаа тухай Порошенко бас Меркельд ярьжээ.“Европын аюулгүй байдалд учирч буй заналхийллийг сөрөн зогсож, энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд дээд хэмжээнд олон талын хэлэлцээ хийх үүднээс хүч чармайлтаа уялдуулан зохицуулахаар тэд тохирсон байна.”

Украинд Малайзын “Боинг” нисэх онгоц унахад амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг эрж хайх ажлыг зогсоож байгаагаа Нидерландын ерөнхий сайд Марк Рютте лхагва гаригт мэдэгдсэн юм. Уг ажиллагааг ойрын үед сэргээнэ гэж тэр амь үрэгдэгсдийн төрөл төрөгсдөд амлажээ.

Пуужинд оногдсон нь нисэх онгоц унасан гол хувилбар болж байгаа юм.Украины ерөнхийлөгч болсон хэрэг явдалд босогчдыг буруутгаад, тэдний гэм бурууг нотлох хөдөлбөргүй баримт байгаа хэмээн хэлсэн юм.Өрнөдийн орнууд, давын өмнө АНУ ч мөн ийм бодолтой байгаа билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ