Ирантай нефьтийн хэлцэл хийсэн тул Оросын эсрэг дахин хориг арга хэмжээ авна

Ирантай нефтийн салбарт хэлцэл хийсэнтэй холбогдуулан Оросын эсрэг АНУ дахин хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна.АНУ-ын сангийн яамны орлогч сайд Дэвид Коэн пүрэв гаригт ингэж мэдэгдлээ гэж Ройтерс агентлаг уламжилжээ.
Орос, Ираны хэлцэл нь түүнд оролцож буй компаниудын эсрэг хориг арга хэмжээ авахад хангалттай шалтаг болж чадна гэж америкийн төлөөлөгч хэлсэн байна. Иранаас нефть нийлүүлэхэд оролцох бодолтой байгаагаа Оросын Эрчим хүчний яам наймдугаар сарын 6-нд мэдэгдсэн юм.
Оросын зах зээлийн хэрэгцээг харгалзан тодорхой хэмжээг хэлэлцэнэ гэдгийг тус яамнаас тодруулан тайлбарлажээ. Гурван өдрийн өмнө хоёр орон тухайлбал нефть-хийн салбарт таван жилийн хугацаагаар хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай меморандумд гарын үсэг зурсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ