Америкийн агаарын цохилт хоёр дахь шатандаа оржээ

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн мэдэгдэл ёсоор тус улсын арми Ирак дахь Сири, Иракийн лалын улс зэвсэгт бүлэглэлийн байрлалд агаарын цохилт өгч эхэллээ.

Улаанбаатарын цагаар өчигдөр орой эхэлсэн агаарын цохилт Иракийн хойд нутаг буюу зэвсэгт дайчдын хяналтад байгаа Ирбил хот руу чиглэсэн тухай мэдээллийн агентлагууд уламжилж эхэлсэн юм.

Ирбил нь Иракийн хойд нутгийн курд үндэстнүүдийн оршин суудаг мужийн төв хот юм. Сири, Иракийн лалын улс хэмээх сүннит шашинтнуудын зэвсэгт дайчдын гол түшиц газар Ирбил болсон бөгөөд курдын зэвсэгт дайчид зургадугаар сард хотоо тэдний гарт алдаад байсан юм.

Персийн булан болон Ойрхи Дорнодын бүс нутагт байрладаг Америкийн тэнгисийн цэргийн дөрвөн ч баазаас агаарын цохилтыг ээлжлэн хийж байгаа бөгөөд эхний ээлжинд Ф18 сөнөөгч бөмбөгдөгч онгоцоор 500 паунд буюу 227 килограмм бөмбөгийг лалын хэт даврагсдын байрлалд хаяжээ.

Хэт даврагсдын хөдөлгөөнийг сансрын хиймэл дагуулаас анхааралтай ажигласны эцэст тэдний цуваа болон артиллерийн байрлалууд руу нисэгчгүй онгоцоор дайралт хийсээр байна. Мөн үүний зэрэгцээ хэт даврагсдын зэвсэгт дайчдаас зугтан ууланд дүрвэн гарсан Иракийн үндэсний цөөнх болох язидисчуудад ус болон хүнсний бүтээгдэхүүнийг нисэгчгүй онгоцоор агаараас буулгаж байгаа аж.

Энэхүү агаарын дайралт нь лалын сүннит урсгалын хэт даврагсдын зүгээс христ шүтлэгтнүүд болон бусад шийт, курд үндэстнүүд, үндэсний цөөнхүүдийнэсрэг хийж буй олон сар үргэлжилсэн цуст дайралт, олныг хамарсан геноцид үйлдэл улам бүр хүчээ авсаар байгаагийн эсрэг чиглэгдсэн бөгөөд АНУ 2011 онд Иракаас цэргээ татаж эхэлснээс хойшхи анхны байлдааны ажиллагаа юм.

Америкийн агаарын цохилт хэдэн өдөр үргэлжлэх бөгөөд үүний дүнд лалын хэт даврагсдын хүч сарниж удирдлагагүй болж улмаар Иракийн засгийн газар болон шийтийн сайн дурын зэвсэгт дайчид курдын зэвсэгт дайчдын дайралтыг дэмжин аажмаар цохилтын хүчийг багасгах төлөвлөгөөтэй аж.

Одоогийн байдлаар агаарын цохилт хоёр дахь үе шатдаа орсон тухай Пентагоны эх сурвалж мэдээллийн агентлагуудад уламжилсан бөгөөд энэ үеийн цохилтоор христ шүтлэгтнүүдийн төв хот болох Каракошийг эзэлсэн лалын дайчдын эсрэг гол цохилт өгөх аж.

Мөн одоогоор лалын хэт даврагсдын хохирлын хэмжээ гараагүй байгаа ч агаарын цохилт байндаа амжилттай тусаж зэвсэгт дайчдын ихээхэн хүн хүч зэвсэг техникийн хохирол амсаад байгаа тухай америкчууд мэдээлж байна.

Н.Төгс

дээр АНУ-ын арми Ирак, Левантын лалын улс хэмээх хэт даврагчдад эзлэгдээд буй Курд үндэстний Ирбил хот руу нисэгчгүй байлдааны онгоц болон тулааны онгоцоор гал нээжээ. Цэргийн ажиллагааны улмаас арав гаруй мянган хүн орон гэрээсээ дүрвэсэн байна. АНУ 2011 оны сүүлээр цэргээ татсанаас хойш анх удаа Ирак руу анх удаа довтолж байгаа нь энэ юм. Иракийн хойд хэсэгт орших Синжарын бүс нутагт хоёр дахь удаагаа агаараар довтолсоныг эх сурвалжууд баталлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ