Хятадад үерийн улмаас гурван хүн амь эрсэджээ

Хятадын зүүн болон өмнөд хэсгийн нутгуудад ялангуяа Хунань мужид үргэлжлэн орсон борооны улмаас их хэмжээний үер болжээ. Үерийн гамшгийн улмаас гурван хүн амь насаа алдаж олон мянган хүн өртсөн гэнэ. Одоогийн байдлаар нийт 790 мянган хүн өртөж, таван мянга гаруй айлын байшин сууц нэрвэгдсэн байна. .
Гамшгийн газраас 22 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд тэдгээр хүмүүст тусламж хүргэж эхэлжээ. Түүнчлэн Хятадын Жянси, Ахьхуй мужууд ч мөн үерийн гамшиг нүүрлээд байгаа ба дээрх гурван мужийн нийт 82 мянган га цагаан будааны талбай үерийн усанд автсан байна.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд ч усархаг бороо үргэлжлэн орно хэмээн мэдээлж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ