ОХУ-ын хориг арга хэмжээ Европын Холбоонд хүндээр тусах нь

Европын холбооны (ЕХ) эдийн засгийн хориг арга хэмжээний хариуд ОХУ арга хэмжээ авсантай холбогдон Литвад ачаа тээвэрлэгчид болон сүүний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хамгийн ноцтой асуудалтай тулгарч мэднэ. Литвийн ерөнхийлөгч Даля Грибаускайте эдийн засгийн сайд болон хөдөө аж ахуйн сайдтай зөвлөлдсөнийхөө дараа ийм таамаглал дэвшүүлжээ.
“Хэн хэний хувьд оросын сургамж шинэ зүйл биш” гэж Грибаускайте хэлсэн байна. Экспортлогчид эдийн засгийн хямралтай тэмцэхэд жинтэй хувьд нэмэр оруулсан юм гэж тэр хэлээд, “тиймээс тэдэнд туславал зохино” гэж мэдэгджээ. Экспортыг хөхүүлэн дэмжиж, хөгжүүлэхийн тулд эрх баригчид 200 сая литийн (58 сая евро) хэмжээтэй сан байгуулсныг тэр дурдсан байна.
Украины хэрэг явдлаас болоод ОХУ-ын эсрэг Өрнөдийн авсан хориг арга хэмжээний хариуд Орос улс ЕХ-ны орнууд, Австрали, Канад, Норвеги, АНУ-аас үхэр, гахайн мах, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, шувуу, загасны мах, бяслаг, сүү, сүүн бүтээгдэхүүн оруулахыг бүрэн хориглосноо наймдугаар сарын 7-нд зарласан юм.
Энэ нь 9,1 тэрбум ам.долларын бүтээгдэхүүний жилийн экспорт юм. Хориг арга хэмжээний жагсаалтаас оросын зах зээлд 6,5 тэрбум ам.долларын хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж байсан ЕХ-ны орнууд энэ хоригт илүүтэй өртөж байгаа ажээ.
Үлдсэн орнуудын импорт нь хэд дахин бага бөгөөд ЕХ-нд багтдаггүй орнуудаас Норвеги – 1,2 тэрбум ам. доллар, АНУ – 843,8 сая. Канад – 373,6 сая, Австрали 198.2 сая ам.долларын алдагдал хүлээх төлөвтэй байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ