Өртэй парламентын гишүүдийг хилээр гарахыг хоригложээ

“Известия” сониндаваа гаригийн дугаартаа Оросын шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдээг иш татахдаа, “Шударга Орос” намаас улсын думд сонгогдсон өр бүхий дөрвөн депутатыг ОХУ-аас гадагш явахыг хориглолоо гэж бичжээ.

Тус алба “Шударга Орос” намын дөрвөн төлөөлөгч – Олег Михеев, Илья Пономарев, Владимир Парахин, Александр Четвериков нарын талаархи гүйцэтгэх хуудсыг Улсын Думын дарга Сергей Нарышкины нэр дээр явуулжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчдийн алба дээрх депутатуудын албан томилолтын тухай мэдээ танилцуулахыг улсын Думын даргаас хүссэн байна. Ажлын зорилгоор дедутатууд улсын хилээр гарах бүх тохиолдлын тухай мэдээллийг танилцуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэгчдийн алба бас шаардаж байна.

Улсын думын дэгийн хороо мэдэгдэхдээ, хэрвээ гүйцэтгэх хуудас улсын думд ирсэн тохиолдолд, өрийг барагдуулахын тулд депутатуудын цалингийн талыг хүртэл суутгана гэжээ.

Сонинд бичсэнээр, Олег Михеев хамгийн их буюу 5,4 тэрбум рублийн өртэй гэнэ. Михеев өөрөө ийм өргүй хэмээн мэлзэж байгаа ажээ. Депутат Четвериков23,2 сая рублийн өртэй байна. Парахин 11,7 сая, Пономарев 2,7 сая рублийн өртэйажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ